
Норвеги улс алан хядах ажиллагаанаас сэргийлэх үүднээс Африк болон Ойрхи Дорнодын 15 улсад байрладаг Элчин сайдын яамаа энэ долоо хоногийг дуустал хаахаар болсон талаар мэдэгдлээ. Алжир, Египет, Кени, Марокко, Өмнөд Африк зэрэг улсад байрладаг яамд үүнд багтсан байна.
“Аюулгүй байдлыг хангах үүднээс Элчин сайдын зарим яамдыг түр хугацаагаар хаасан. Гэхдээ цахилгаан холбоо болон утсаар харилцах үйл ажиллагаа хэвийн журмаараа явагдана. Харин Элчин сайдын яамны байранд гадны хүн нэвтрэх эрхийг түр хугацаагаар хаалаа” хэмээн ГХ-ийн сайд Фрюде Андерсен мэдэгджээ. Ийнхүү Норвеги улс Канад, Франц, Их Британийн жишгийг даган, алан хядах ажиллагаанаас сэргийлж элчин сайдын яамыг түр хаагаад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ