
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины биеийн эрүүл мэндийн талаар түүний хувийн эмч Сергей Миронов мэдээлэл хийлээ. Тэрбээр хэвлэлийнхэнд хандан “Ерөнхийлөгч маань их спортлог нэгэн. Эрүүл мэндийн шинжлэх ухааны талаас дүгнэвэл наснаасаа хавьгүй залуу хүн байгаа нь нотлогдсон. Ер нь хүн хөдөлгөөн болон стрессгүй ажил эрхлэх нь эрч хүчийг байнга нэмдэг. Ерөнхийлөгч ханиад туслаа гэхэд эм уух гэдэггүй. Харин ардын аргаар буюу халуун ууранд суух, зөгийн балтай цай уух, массаж хийлгэхийг дээр гэж үздэг” хэмээн ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ