Аж ахуйн нэгжүүдэд борооны усаа зайлуулах мэдэгдэл хүргүүлэв

img

Сүүлийн өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаа нь иргэдийн хувьд багагүй бэрхшээлийг дагуулаад байна. Ихэнх аж ахуйн нэгж гадна орчиндоо үерийн усны суваггүй, ус зайлуулах зориулалтын налуу үүсгээгүйгээс их хэмжээний шалбааг, ус тогтож хүндрэл үүсгээд байгаа юм. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэл нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллана” гэж НИТХ-аас тогтоосон. Өвлийн улиралд цас мөсөө арилган, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг  ч бороо үргэлжлэн орж байгаа энэ үед ямар ч арга хэмжээ авахгүй байгаа байгууллагуудад нийслэлийн Хот тохижилтын газраас хугацаатай мэдэгдэл явуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Соёл Урлагийн Их Сургууль, “Хаан гэр”, BBQ ресторан зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн байна. Уг мэдэгдлийг биелүүлж, нийслэлийн хотынхоо цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн тав тухтай амьдралын төлөө санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг нийт аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриаллаа.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

joker:
zamiig hiisen malnuudad uulgajil asudliig shiidhesdee
2013-08-06
mongol:
harin tiim zygeer sanal bichheer huuli bus geed baih yum
2013-08-06
irgen:
Zamiig barisan, huchilttai talbaig barij baiguulsan baiguullaga ni l hariutslagiig huleeh yostoi doo....
2013-08-06
irgen:
dongos ene zamiin usiig uls oorsdoo zailuulah estoi odoo buur davarlaaa
2013-08-06
админд:
лалараа зүгээр үг бичихээр хууль бус гээд юугаа хуцаад байгаан бэ
2013-08-06
Д.ЦЭЦЭГ:
ЗӨВ ШҮҮ ОРОЙРЫН 03 ХОНОГ БОРООТОЙ ГЭСЭН ШҮҮ
2013-08-06
snooker:
Тэгвэл Засгийн газар бас гаднах усаа янзлах болж дээ... УИХ гишүүд өөрсдөөр нь янзлуулах юм сан...
2013-08-06