Гадны хөрөнгө оруулалтыг долларын галзууралтай холбов

img

Сүүлийн үед валютын ханш ихээр хэлбэлзэж байгаа. Өнөөдрийн 15.30 цагийн байдлаар “Найман шарга” валютын захад ам.долларыг 1560 төгрөгөөр худалдан авч, 1565 төгрөгөөр зарж байв. Энэ нь өчигдрийхөөс 17 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Өдөрт л 10 гаруй төгрөгөөр нэмэгдэн, ихээр савлаж буй ам.долларын ханшийг Монголбанкнаас гадаадын хөрөнгө оруулалт болон манай улсын экспорт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар манай улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрс 55 хувиар, зэс 40 хувиар тус тус буурчээ. Мөн Оюутолгойгоос бусад гадны хөрөнгө оруулалт 46 хувиар буурсан нь ийнхүү төгрөгийн ханш сулрахад ихээр нөлөөлжээ.

1

Монголбанкны зарласан ханш өнөөдрийн байдлаар ам.доллар 1527 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд найман хувийн инфляцитай байгаа өнөө үед дээрх савлагаа нь байж болох хэвийн үзэгдэл аж. Түүнчлэн гадаад валютын чангаралтыг эерэгээр харвал одоогийн нөхцөл байдал бидэнд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх боломжийг олгож буй юм. Жишээ нь ,Тайланд улс өмнө нь дотооддоо нэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй байсан тул тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш маш сул байжээ. Харин энэ байдлаа тус улс давуу тал болгон ашиглаж, дотоодын үйлдвэрлэлээ эрчимжүүлэн хөгжүүлжээ. Одоо Тайланд электрон бараанаас эхлээд олон үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхагддаг болсон билээ. Хэдийгээр манай улсад ам.доллар ийнхүү чангарч байгаа ч бид худалдаачид, ченжүүдийг дэмжих бус төрөөс гадны хөрөнгө оруулалтын тал дээр анхаарахын зэрэгцээ үйлдвэрүүдээ дэмжих бодлого баримтлавал гаднаас гуйж амьдрах бус гайхуулж амьдрах боломжтой болох юм.

Бид ам.долларын ханшийн чангаралтын талаар зарим эдийн засагчдын байр суурийг нь сонслоо.

1

Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын үндэсний төвийн захирал Д.Ганбаяр:

1

-Одоо валютын ханш чангарах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгө манайд ороод ирсэн байгаа. Мөн хавар л худалдан авалт их хийгддэгтэй холбоотойгоор валютын ханш өсдөг. Иймээс одоо хүмүүс зохиомлоор банкуудаас ам.доллар ихээр худалдаж авч нийлүүлэлтийг багасгаад, үнийг нь хөөрөгдөж байна. Монголбанкнаас энэ талаар олон нийтэд яаралтай тайлбар хийхгүй бол энэ эдийн засагт маш хортой үр дагавар авч ирнэ.

1

Судлаач М.Чимэддорж:

-Монголбанкнаас валютыг тогтворжуулах гэж оролдсоор байвал үндэсний валютын нөөцөө л шавхах болно. Ер нь валютын ханш чангарч байгаа нь гадны хөрөнгө оруулалт буурснаар манайд валютын хомсдол үүссэнтэй холбоотой. Иймээс цаашид гадны хөрөнгө оруулалтаа татах тал дээр төрөөс анхаарах хэрэгтэй.

1

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Экспортоо дэмжих хэрэгтэй.Үндэсний хэдэн экпортлогч компаниудаа татварын өрөнд оруулж дарамтлаад үйл ажиллагааг зогсоосон болохоор гадаад буюу хятадууд даварч байгаа нь энэ...
2013-08-09
Mongolbank medeelj bna-d zoriulav:
Монголбанк мэдээлж байна гэнэ шүү. Ямар ч байгууллага хэзээ ч ийм албан бус мэдээлэл хийхгүй ш д. Зүгээр өөрийнхөө нэрээр санал бодлоо илэрхийлмээр юм
2013-08-08
Zochin:
Mongolbank hiidegee hiichihsen odoo zasgiin gazrin ajil uldsen.
2013-08-07
zochin:
уул уурхайдаа анхаараа. хөрөнгө оруулалтаа тат. орчиноо ойрын 3-5 жилд зөөллө.
2013-08-07
mongol bank medeelj bna:
margaashnaas balyut zarahgui ard tumen oorosdoon uchraan ol manai bank bol handviin baiguulga bish ashgiin baiguulga bidend hansh osoh ym bol ashigtai bolhoor 1jiliin daraa balyut hudaldana
2013-08-06
Boldoo:
Ireh havar olsgolon boloh yum bishuu
2013-08-06
genen etgeeduded:
lav 1800 hurne shu mgl bank ooroo hiij bga yum
2013-08-06
АҮФСЭРДТ5Х:
ОЮУ ТОЛГОЙ ШИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС БАЙХГҮЙ Нь ДЭЭР МОНГОЛЧУУД ТУРЖ ҮХСЭН ТҮҮХ БАЙХГҮЙ
2013-08-06
cfefd:
mbanknaas dollar gargaad une iig ni nav s unagaad da miin naimaachdiig hoosruulaach
2013-08-06
biznesmen:
turuus gadni hurungu oruulagch naraa tatahl chuhal...
2013-08-06
bold:
tailandtai jisheed yah yumbe.tend tsalin 200han dollar
2013-08-06