“ТҮЦ шинэчлэл" төслийг танилцуулав
Монголчууд бид ТҮЦ хэмээн нэр томъёог мэдэх болоод 20-иод жил болж буй. ТҮЦ-д хүний ойр зуурын хэрэглээ цөм байдаг. Ихэвчлэн хүнс, барааны чиглэлээр ТҮЦ-ийг мэддэг байсан бол сар гаруйнханы өмнө Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэдэг бас нэгэн ТҮЦ бий болсон.
4
Тэгвэл энэ бүхнээс арай өөр зориулалтаар ашиглаж болох сонин сэтгүүлийн худалдаатай, АТМ байршуулчихдаг, хүсвэл явуулын минимаркет болгочих боломжтой нэгэн ТҮЦ-ийг нийслэлд байршуулахаар албаныхан судалж байгаа гэнэ.
Тодруулбал, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс “Киг” ХХК-иас санаачлан “Киоск шинэчлэх” төслийг эхлүүлээд байгаа аж. Киоск гэж нэрлэгддэг энэхүү ТҮЦ шинэчлэх төслийн танилцуулгыг өнөөдөр Тусгаар тогтнолын талбай дээр хийсэн юм. Эхний ээлжинд сонин борлуулах цэгүүдийг уг төслийн хүрээнд шинэчлэхийг зорьсон бөгөөд нийслэлээс зөвшөөрөл хүлээж байгаа аж. Хэрэв энэхүү төсөл хэрэгжвэл нийслэлийн хэмжээнд байх 100 гаруй сонин борлуулах цэгийг орчин үеийн ТҮЦ-т байршуулах гэнэ.
3
Мөн захиалагчийн хүсэлтээр нэмж сунган явуулын минимаркет ч болгох боломжтой гэнэ. Судалгаагаагаар нийслэл хотын хэмжээнд хүнс, барааны худалдаа эрхэлдэг ТҮЦ 400 гаруй байдаг гэх. Гэтэл нийслэлээс энгийн ТҮЦ-ийг хотын өнгө үзэмжид тохирохгүй хэмээн шахах бодлого барьж эхэлсэн аж. Тиймээс энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын үзэмжид өнгө нэмсэн орчин үеийн ТҮЦ-үүдэд хүний хэрэгцээ цөм багтах цаг айсуй.
4
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ