Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар хэлэлцүүлэг болно

img

  Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан иргэдээс санал асуулга зохион байгуулсан. Санал асуулгат нийтдээ 10 мянга гаруй хүн оролцож,  нийт иргэдийн  85 гаруй хувь нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байна.   Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын 2010 оны тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д хэрэгжүүлэхээр баталсан юм.  Нийслэлээс санаачилж байгаа энэхүү төслөөр Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчилнэ. Төслөөр “Далан давхар”-ын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, он удаан жил болсон хуучин шарилуудыг мэргэжлийн баг ухан чандарлан, дурсгалын цогцолбор барих, гэрэлт суварга болон бусад суварга барьж чандрыг дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм.   Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Концесийн уралдаан шалгаруулах комиссын хуралдаанаар энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас шашины байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, байгаль орчин, Ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагуудын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэг маргааш буюу пүрэв гарагийн 14.00 цагт нийслэлийн Иргэний танхимд болох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сүнс:
өөр тонох зүйл үлдээгүй болохоор Үүл гуай ханцуй шамлан орохоос биш яахав Хошой баатар цол авах болтугай
2013-08-07
zochin:
Hiig l dee hezee neg tsagt hen neg ni hiihgui um bol hezee hen hiihiig huleegeed baih um uu zov shdee zorigtoi hii demjij baina
2013-08-07
bid nar:
taiban bailga tedniig.....
2013-08-07
aimaar:
aimaar shunu bolohoor yanz buriin yum duugaraad guildeed humuus zugaalah tsetserleg boloh uu medehguieeeeeeeeeeeeeeeeeee
2013-08-07
БОЛЬЖ ҮЗ АРДЧИЛСАН ЛУЙВАРЧИДАА:
ОДООХОНДОО БИДЭНД ӨӨР ХИЙХ ТУЛГАМДСАН АСАР ОЛОН АЖИЛ ЗАРДАЛ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ЭНЭНЭЭС НЭГ ДАРГА НЬ МӨНГӨ УНАГАХ ГЭЭД ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ.ДЭЛХИЙ ДЭЭР НЭГ ХҮНД НОГДОХ ГАЗАР НУТГААРАА НЭГД ОРОХ БИД ӨНӨӨДӨР ЭЦЭГ ӨВГӨДИЙНХӨӨ БУЛШЫГ УХАЖ ЯСЫГ ХУТГААД БАЙХ ШААРДЛАГА Ч БАЙХГҮЙ ХАРИН ХҮЧИТ ШОНХОРЫН БАРУУН ТАЛЫН УРДАА ХӨШӨӨТЭЙ ХАНЗ БИЧИГТЭЙ ХУЖААГЫН ШАРИЛЫГ ХУУ ХУСААД ХОГЫН ЦЭГ ДЭЭР АСГАНА ГЭВЭЛ ДЭМЖИНЭЭ.ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ АЖЛЫН БАЙРУУД БАРЬЖ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН АМЛАЛТ ЧИНЬ ЦААСАН ДЭЭРЭЭ ХУГАЦАА НЬ ТАЛДАА ОРЖ БАЙГАА ШҮҮ БАТ-ҮҮЛ ГУАЙ
2013-08-07