Зээлийн батлан даалтын санг танилцуулна

img

  МУ-ын Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн асуудлыг онцгойлон анхаарч зээлийн батлан даалтын тухай хуулийг батлан “Зээлийн батлан даалтын сан” байгуулан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ, Голомт банк хамтран энэ сарын 14-нд МҮХАҮТ-д жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр ЖДҮ-ийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, зээлийн батлан даалтын тогтолцоог хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах аж. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаанд нь шаардагдах санхүүгийн эх үүсвэр, барьцаа хөрөнгийн дутагдалтай тулгарсан бол энэхүү зөвлөгөөнд оролцож мэдээлэл авч болох юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

peka:
haanaas utas avah be
2013-08-07