Уул уурхайн сайд хагас кокс болон шахмал үйлдвэртэй танилцлаа

img

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулж байгаа 210 000 тонн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Үйлдвэрийн төслийн талаар Аморе интернэшнл ХХК-ний Ерөнхий захирал Ж.Баатарсүрэн танилцуулав. Одоогоор хагас коксыг шахаж бүхэллэг, шахмал болгох зориулалт бүхий брикетийн цехийн барилга байгууламж, холих, шахах, хатаах, агуулахын тоног төхөөрөмж угсралтын ажил бүрэн дууссан байна.

1 Барьцалдуулагч шингэн шилний үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажил болоод Станцын IV зуухнаас гарах хагас коксыг тээвэрлэх, дамжуулах, хадгалах бункерийн хэсэг, “ДЦС-2 “ТӨХК-ийн нүүрс хүлээн авах, дамжуулах цехийн өргөтгөлийн ажил 90 хувьтай байгаа талаараа танилцууллаа.

1 Уул уурхайн сайд Д.Ганхуяг хагас кокс үйлдвэрлэн гаргахад тулгараад байгаа асуудлыг тодрууллаа. Аморе интернэшнл ХХК-ний Ерөнхий захирал Ж.Баатарсүрэн хэлэхдээ Төслийн хүрээнд БКЗ-75-39 ФБ маркийн 2 зуухыг энерго-технологийн горимд оруулан өөрчлөхөөс 4-р зуухны өөрчлөлтийн ажил огт эхлээгүй, 5-р зуухны өөрчлөлт, туршилтын ажил хийгдэж байна. 5-р зуухыг өөрчлөх техникийн ажил 2011 онд бүрэн хийгдэж хагас кокс үйлдвэрлэх, туршилтын ажил 2012 оны хоёрдугаар сараас эхлэн хийгдэж байгаа. Одоогийн байдлаар хагас кокс боловсруулах технологийн эцсийн шийдэлд хүрээгүй байна гэлээ. Уул уурхайн сайдын зүгээс энэ төслийн эцсийн зорилго бол Улаанбаатарын утааг багасгах, гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангах явдал юм. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд оролцогч талууд хамтын ажиллагаандаа оновчтой шийдэл гаргахыг онцлов. Мөн яамтай байгуулсан гэрээ дуусаж байгааг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Javhlan:
Salbaraa medehgui said nar taniltsaad l yavsaar l hugatsaagaa duusgah yum doo.
2013-08-07
zochin:
gorimoo byren togtooj, tomsgoson hagas yildveriin turshilt xiisnii daraa yildveree barimaar yum daa. yildveree barichixaad gorim togtoono gex yum. Ynexeer l tenderiin luivar baix daa. Esvel neleen xurungu, xugatsaa zarj baij yndsen gorimooroo ajillax baix daa.
2013-08-07
зочин:
төсвийн хөрөнгийг бүтэхгүй зүйлд зарцуулдагын тод жишээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шроо тээнэ гэдэг л болж байгаа байх доооо
2013-08-07
bold:
Одоогийн байдлаар хагас кокс боловсруулах технологийн эцсийн шийдэлд хүрээгүй байна гэлээ......ene jil bas hudlaa bolhon l dee
2013-08-07
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг:n tamir46@yahoo.com
2013-08-07
cudabo:
Улсын явуулж бгаа бодлого ямар сургуулийн лаботорийн ажил биш дээ.Өчнөөн жил янз бүрийн шалтаг шалтгаан ярисан ийм худлаа яридаг,мөнгө иддэг бузартай газрыг дампууруулаад улсын мөнгөөр хийсэн зүйлээ хурааж аваач.цааш нь сэтгэл зүрхээрээ хийчих газар олдолгүй яахав дээ.Энэ олон жил иргэн бүрийг даапаалж доромжилж бгаа гэсэн үг биш үү.Хичнээн дарга очиж бна.Дандаа л ажлаа яаравчил,оновчтой шийдэл гарга гэсэ хоосон хөндий хүйтэн юм яриж явах юм.Энэ компанитай нийлж ард түмнээ доромжлохоо болиоч.
2013-08-07
Зочин:
Энэ бутэхгуй ээ! Тендерын луйвар шуу дээ
2013-08-07