Нью-Йоркт орос архи асгаж эсэргүүцэв

img

АНУ-ын Нью-Йоркийн хэд хэдэн цэнгээний газрын эзэн орос архи асгасан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид Орост ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эрс эсэргүүцэж, бэлгийн цөөнхийг эрх ашгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ингэж буйгаа мэдэгдсэн аж.

Цэнгээний газрын эзэн Поль Херли “Би зарж байсан оросын гэх бүх архиа авчирсан. Одоо бүгдийг нь асгана. Асгалаа гээд дампуурчихгүй биз, харин хүний эрхийг дээдлэн, амьд явах эрхийг хүндэтгэх хэрэгтэй” хэмээн хариулсан байна. Мөн “Nevada Smiths” баарны эзэн Пэдди Маккарти тавиур дээрээ дахин орос архи тавихгүй гэж амласан байна. Одоогоор Нью-Йоркийн 200 гаруй баар, цэнгээний газрын эзэн орос архинаас ангижрах аянд идэвхтэй оролцоод байгаа аж. Тэд эхэндээ орос архийг асгаж, олны анхаарлыг татаад дараагаар нь Сочид болох олимпийн наадамд баг тамирчдаа илгээхгүй байхыг төр засгаасаа хүсэхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл ч тархаад байгаа ажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лйош:
хөө нуурын ус хутгаад буцааж асгаад зогсож байгаа юм биш үү ккк
2013-08-07
.agistr:
Doktoroo yajavahyy.
2013-08-07
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг:n tamir46@yahoo.com
2013-08-07