
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ ахуй амьдралтай танилцах, төрөөс эмэгтэйчүүдтэй уулзалт ярилцлага хийхээр болжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Үндэсний био энерги судлал, эмчилгээний хүрээлэнгийн тэргүүн, АУ-ны профессор Д.Пүрэвсүрэн нар оролцож, тус улсад ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдтэйгээ уулзах аж.
Уулзалт ярилцлага энэ сарын 10-ны 11.00 цагт Сөүл глобал төвд болох бөгөөд энэ үеэр БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн мэдээлэл зөвөлгөө өгч ажиллах юм байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ