Сирид 450 хүний аминд халджээ
“Аль-Каида”-гийн олон улсын террорист сүлжээтэй холбоотой “Фронт ан-Нусра” бүлэглэлийн босогчид Сирийн сөрөг хүчний талд тулалдаж байгаа. Тус бүлэглэл Сирийн хойд хэсэг дэх курдчүүдийн оршин суудаг нутагт амьдардаг 450 хүнийг хөнөөлөө хэмээн Ираны “Press TV” мэдээлж байна.
Тэд Ракка мужийн Таль-Абьяд хотын 330 эмэгтэй, 120 хүүхдийг зэрлэгээр хөнөөж цогцсыг нь жалганд хаясан байжээ. “Фронт ан-Нусра”-гийн босогчид Сирийн дорнод нутаг дахь хоёр тосгоноос 200 курд хүнийг олзолсон талаар мэдэгдсэн байна.
Сирид зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш 100 мянга гаруй хүн амиа алдаад байна. Сүүлийн үед хэт даврагсад хэрээс хэтрэн энгийн номхон иргэдийг хөнөөж байгааг НҮБ-аас эсэргүүцсэн байна. Тус байгууллагаас барьцаалагдсан 200 хүний амь нас дээсэн дөрөөн дээр буйг анхааралдаа авахыг, “Фронт ан-Нусра” бүлэглэл нь Сирийн хамгийн харгис бүлэглэл гэдгийг мөн сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ