20 км диаметртэй нефтийн толбо үүсчээ

img

Ираны эргээс холгүй Бахрейны усанд 20 км-ийн диаметртэй нефтийн толбо үүсчээ. Өөрөөр хэлбэл их хэмжээний нефть Энэтхэгийн ачааны усан онгоцноос асгарсан байна. Хөлөг онгоцны багийнхан орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн анхааруулгыг үл ойшоон  ямар нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Бахрейн улс Персийн булангийн усыг бохирдуулсан нефтийг сансраас ажиглаж байгаа аж. Урьдчилсан байдлаар Иран улс  нэг сая ам.долларын торгууль ногдуулах төлөвтэй байгаа бол Саудын Араб, Бахрейн, Кувейт зэрэг орон мөн торгууль тавих аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ