Явган зорчигч руу ус бүү цац, та ч бас явган явна

img

  1. Явган зорчигч руу ус битгий цац, та ч бас явган явах үе гарна шүү дээ 2. Бороотой үед хажуугийн толиндоо анхаарлаа хандуул, түүнд шил арчигч байдаггүй. 3. Тогтсон устай хэсгээр зөөлөн яв, учир нь цахилгааны эд ангируу ус орж машин чинь унтрана. 4. Бороотой, харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл орчиноо муу гэрэлтүүлдэг, учир нь нойтон гадаргууд гэрлийн тусгал задардаг. Энэ үед осол гарах магадлал маш өндөр байдаг. 5. Нойтон чийгтэй хувцастай машиндаа суух үед дотор тал бүхэлдээ цантаж үзэгдэлт хязгаарладаг, иймд паараа гадна талын агаартай хольж үлээлгэ. 6. Хурдаа энгийн үеэс 5-10 км цагаар багасга, зам дугуй хоёрын хооронд усан бүрхүүл байнга үүсдэг учир автомашины тогтворжилтонд сөрөг нөлөөтэй.Зам дугуй хоёрын барьцалтын коэффицент багасдаг. 7. Холын замд явж байгаа жолооч нар ойрын гэрэлээ асааж явах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө. 8. Бороотой үед жолоочийн харах өнцөг багасдаг учир болгоомжтой явах хэрэгтэй 9. Болгоомжлолоос үүдэн автомашины хурд багасан улмаар түгжрэл саатал, замын ачаалал эрс нэмэгддэг учир хүрэх газраа цагаа зөв тооцоолж гарах хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amara:
thanks.ene hiij bui zamaa us zailuulagchgui hiigeed bnashdee.hairan hurungu huch altan tsag.
2013-08-08
зочин:
Баярлалаа дэд хурандаа. Жолооч нарт ийм сануулга хэрэгтэй. Хэн ч хаана ч хэнтэй ч ямар ч асуудлаар уулзах гэд явж байж мэднэ. Жолочийн үсэргэсэн шавраас болж улсын биш юмаа гэхэд хувь хүний чухал асуудал хохирч уулзах хүнтэйгээ уулзаж чадалгүй өнгөрч мэдэх юм шүү.
2013-08-07
zochin:
Enkhtur khurandaa, Bayarlalaa. jolooch nartaa iimerhuu sanaa tavisan 1 2 zuil hiij bvsal hichneen saihan. bainga l daramtalj bdag
2013-08-07