
Сүүлийн долоо хоногийн хугацаанд төгрөгийн ханш нэлээд хурдацтай өөрчлөгдсөн. “Найман шарга” гэж бидний нэрлэж заншсан валютын зах дээр өнөөдөр төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1570 болсон байна.
Ер нь валютын ханш түргэн өөрчлөгдвөл Монголбанк оролцдог зуршилтай гээд хэлчихэд хилсдэхгүй. Ханшийн өөрчлөлтийг хэрхэн харж байгаа, ямар арга хэмжээ авах талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Тэд ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлж, захын тогтвортой байдлыг хангах зорилгоор удахгүй валютын захад том оролцож, шаардлагатай зохицуулалтыг хийхээр зэхэж байгаа” гэв.
.
Д.ЦЭЭПИЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ