Улаанбадрах сумын иргэдийн тэмцэл үргэлжилж байна

img

 

Нутаг дэвсгэрт нь хийж буй ураны хайгуулыг зогсоохын тулд сүүлийн найман сарын хугацаанд тэмцсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд уул уурхайн “Орд гео” компанийн  дөрвөн өрмийг зогсоожээ.

Тус сумын иргэдтэй өнгөрсөн сарын 31-нд “Орд гео” компанийн удирдлагууд, Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд болон Засгийн газрыг төлөөлж Дорноговь аймгийн ЗДТГ-ын хүмүүс ирж уулзалт хийсэн байна.

Гэвч Засгийн газрын төлөөлөл, Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд ураны хайгуул явуулж буй гадны компанийн талд зогсож, нутгийн ард иргэдийг үл тоомсорлосон гэдгийг Улаанбадрах сумын иргэд ярьж байв.  “Тус сумын гурван настай хүүхдэд элэгний өөрчлөлт илэрч, мал үхэх үзэгдэл үргэлжилсээр байна.

Эдгээр учир битүүлэг өвчлөл “Орд гео” компанийн хог хаягдлаас үүсч байгаа гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм. Цаашид тус сумын ард иргэд уран хайгуулын өрмийг ажиллуулахгүй байх бүх аргыг хэрэглэн тэмцэнэ” гэж мэдэгдлээ.

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Шүүхэд өгч эдийн болон эрүүл мэндийн хохирлоо нэх.
2013-08-08
нацист:
энэ гадаад зочдын толгойд сум зоогдох болноо
2013-08-07
УБ-ын унаган нэгэн:
Улаанбадрахын унаган хүү ч сард 300 евро авдаг болоод зан өөрчлөгдсөн гэсэн.Дандаа АПУ-гийн савласан ус уудаг болсон.Одоо удахгүй сумын бүх хүмүүс, малаа савласан усаар ундаалж,Ерөөгөөс хадлан өвсийг нь явуулж малыг тэжээлгэж хөгжүүлнэ гээд чи нутагтаа очоод нэг яриадхаач хө.
2013-08-07
зөв таажээ:
Газар нутаг гэр орондоо эзэн болцгооё
2013-08-07
Ulaanbadrahiin unagan huu:
manai UB-iinhan er ni mangarduu humuusdee. Yumnii uchriig olohgui, uchraa medehgui...
2013-08-07
УБ-аас ажиглагч:
За би ч Улаанбаатарт савласан усаа уугаад,Меркури захаар орж хүнсээ болгоод явж байгаа нэгэн тул...Цөмийн энергийн газрыхан болон Аревад хөлсөөр ажиллагсадыг гэр бүлээр нь тэр суманд лицензийн хугацаагаар томилж амьдруулж ажиллуулья.усаа лав УБ-аас юм уу Эрээнээс зөөх байх даа.Улаанбадрахын иргэд эрүүл амьдрах эрхтэй.
2013-08-07
жжжжжжжжжжжжжж:
сүгсэлзүүрүүд гэж .....
2013-08-07