Тариаланчдад тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ

img

Ургацын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/ҮХААЯ/-аас мэдээлэл хийлээ. Буудайн ерөнхий болц нь хэвийн ч ургалт нь одоогоор 4-5 хоногийн хоцрогдолтой байгаа аж. Гэтэл 8 дугаар сарын сүүлчээр цаг агаар нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул энэ сарын 20 гэхэд ургацаа хурааж авахаар ажиллаж байгаа юм байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр газар тариалангийн нутгуудад 8 дугаар сарын эхний 10 хоногоос дунд үеийн 10 хоног хүртэл цаг агаар тогтвортой байх аж. Энэ сарын 17-20-ны хооронд ургацын урьдчилсан баланс гарах тул хичнээн хэмжээний ургац хураан авах нь одоогоор тодорхойгүй байна.

.

Өнгөрсөн долдугаар сард өмнөх жилүүдэд тохиож байгаагүй цаг агаарын үзэгдэл болж тариалангийн бүс нутгуудад зурвас хэлбэрээр мөндөр орсон. Үүнээс үүдэн 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болсон талаар бид мэдээлсэн билээ. Сэлэнгэ аймгийн Түшиг, Сайхан сум, Архангай, Булганы зарим нутгуудад дээрх үзэгдэл тохиосон бөгөөд нийтдээ тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ. Гэвч манай газар тариалангийн салбарт даатгалын систем хөгжөөгүйгээс дээрх хохирол тариалан эрхлэгчдэд ихээр дарамт учруулж байгааг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэлж байв. Иймээс цаашдаа дахин ийм хохирол амсахгүйн тулд тариаланчид анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

:

Түүнчлэн жил бүр тариаланчдын сэтгэлийг зовоож байдаг асуудал бол буудай хадгалах агуулах юм. Энэ жил ҮХААЯ-наас буудайн борлуулалтын талд анхаарч ажиллахаа хэллээ. Энэ сарын 10-нд Угтаалцайдамд баригдаж байгаа 36 мянган тоннын багтаамжтай элеваторыг хүлээлгэн өгөх юм байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 146 мянган тоннын багтаамжтай агуулахыг суллаж, ариутгажээ. Гурилын үйлдвэрүүдийн 90 орчим тоннын багтаамжтай агуулах сул чөлөөтэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн юм. Хэрвээ цаг агаар муудаж, буудай бороонд цохиулсан нөхцөлд шаардлагатай техникүүдийг бэлэн болгох талаар анхаарч байгаагаа мөн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batuka:
ххаая-нд залуу туршлагагүй ажилчид зөндөөн байх юм хөдөөнөөсөө туршлагатай хүн авч болдоггүй юмуу газар тариаланд ойртож үзээгүй юмнууд зөндөөн л байхын
2014-04-21
Zochin:
Argagyi ee, argagyi. Mongold ankh udaa mondor orj baigaa yum, "urid ny ogt mondor orj baigaagyi, baigaliin gamshig tohioldoj baigaagyi". Tarialanchid ny ersdeliin daatgal gedeg zyiliig medeh ch ygyi, sonsohiig hyseh ch ygyi baigaa nohtsold "tengeriin aashiig haraad l suuj baih"-aas oor yahav dee??? Gazar tarialangiin bodlogo ny haachsan be? Dahiad l bykhniig "0"-ees ehelj baigaa yu?
2013-08-07