
Ирэх оны эхны улиралд багтаж цалинг эхний удаад мөнгөн хэлбэрээр, дараагийн удаад хувьчилж нэмнэ. Захиргааны болон улс төрийн албан тушаалтны цалин 18 хувиар, доод шатлалын цалин 23 хувиар нэмэгдэх аж. Ингэснээр цалингийн шатлалын баланс ойртох гэнэ. 2012 оны 7-р сарын нэгэн гэхэд тэтгэмж 195 мянга, төрийн албан хаагчийн цалин 640 мянга,хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 170 мянга болно. Дараа жилийн 4-р улиралд эдийн засгийн өсөлтийг 12-18 хувьд хүрнэ гэж үзэхэд энэ үр ашгаа дагаад төрийн албан хаагчийн дундаж цалин 900 мянга,бүрэн тэтгэврийн доод хэмжээ 370 мянга болно гэсэн тооцоо бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ