Төмс, хүнсний ногооны 110 лангуу бэлэн болжээ

img

Нэг хэсэг үнэ нь өсөөд байсан төмс, хүнсний ногооны үнэ эхнээсээ буурчээ. Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу одоогоор нийслэлийн 6 дүүргийн 28 цэгт 247 лангуу барихаас 110 лангуу нь бэлэн болсон байна. Тодруулбал, дүүрэг бүрт 4-6 лангуу барьж, ногоочдоос шууд хэрэглэгчийн гарт төмс, хүнсний ногоогоо нийлүүлэх аж. ҮХААЯ-наас мэдэгдэж буйгаар одоогийн байдлаар 3.2 мянган тонн төмс хүнсний ногоог түүвэрлэн хураасан бөгөөд энэ сарын дундуур ургац хууралт жигдэрвэл үнэ нь цаашид буурсаар байх юм байна. Мөн нийслэлд байгуулагдаж буй дээрх лангуунуудыг салбарын яамнаас санхүүжүүлэн бариулж буй тул бусад худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа төмс, хүнсний ногооноос хямд үнэтэй байх боломж бүрджээ. Ногоочдын зүгээс ашигласан тог, гарсан хог хаягдлын мөнгөө л өөрсдөөсөө гаргах юм.

Шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 20 хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа ч хэрвээ цаг агаар цаашид дулаан байвал ногоочид ногоогоо борлуулсаар байх аж. Түүнчлэн шинэ ургацын төмс хүнсний ногоог хэрэглэгчдэд их хэмжээгээр борлуулах үүднээс есдүгээр сарын дундуур “Алтан намар” уламжлалт үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар салбарын яам бэлтгэл ажилдаа оржээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Selenge aimgin nogoo gvollood irsen bna boroo orj boroo orj bohir halisan geed baisan
2013-08-08
irgen:
eed baisan biz dee abna ge3heer sanaa zobood gaihaad bna holbohgdoh gazar anhaaraltaa absan baigaa biz dee
2013-08-08
ДЭМЧИГ:
БАЙЦАА ТУН АЮУЛТАЙ ЭЛЭГНИЙ ХОР ШҮҮ.МУТАЦИД ОРСОН НОГООГ ХЯТАД ХОРЬСОН УЧИР МАНАЙ ТАРИАЧИД ЭРЭЭНРҮҮ ЯВЖ ЭНЭ АВУЛТАЙ ЗРИЙГ АВЧИРЧ ТАРИАД МОНГОЛ БАЙЦАА ГЭЖ ЗАРЖ БАЙНА.ЦААНА ЧИНЬ МЕРКУРИ ДАЛАЙ ЭЭЖ СУПЕРМАРКЕТУУДӨД ИЙМ Л БАЙЦАА БАЙНАА.МӨН ДЭЛХИЙ ДАЯАРАА ХОРЬСОН АЮУЛТАЙ БАЙЦААНЫ ӨТИЙГ АЛДАГ ХОРЫГ АВЧИРЧ ЦАЦААД ХОРЫГ СААРМАГЖУУЛАХ УСАЛГАА ШҮРШИЛТ ХИЙДЭГГҮЙ.МОНГОЛ ХҮН ТА МУТАЦИД ОРСОН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ХОРТОЙ БАЙЦААГ ИДМЭЭР БАЙВАЛ ЯДАЖ УГААЖ ХЭРЭГЛЭЭРЭЙ.ТЭГСЭНЧ ЯЛГӨӨГҮЙ ХОРТ ХАВДРААР ҮХЭХ БОЛНО.
2013-08-08
zochin:
Jigdersen languutai bolson bol arai uzemjtei tseberhen haragdah baih daa. Amjilt husye.
2013-08-07
зочин:
гэхдээ ногоочидоо, арай хямд зараарай тэгэхгүй бол ногоо чинь зарагдахгүй байх шүү
2013-08-07
Yamar sain yum be?:
Bayarlalaa
2013-08-07