Эцэг эхчүүд өндөр үнэтэй дүрэмт хувцасыг эсэргүүцэж байна

Тэд холбогдох газрууд “Шинээр үйлдвэрлэж байгаа сурагчийн дүрэмт хувцасыг хийхдээ эцэг эхчүүдээс санал асуулга аваагүй. Хүүхдүүдийг хавар тарахад багш нь биеийнх хэмжээг авч шууд захиалга өгсөн байгаа юм. Тэгээд ирэх намар нийтээрээ дүрэмт хувцсаар ижилсэх учир авахгүй байхыг сануулсан байдаг. Гэтэл эцэг эхчүүдийг захиалга өгч байгаа мэт тайлбарлаж байна. Бидэнд энэ талаар ойлголт байгаагүй. Харин гэнэт гарч ирсэн үнэтэй дүрэмт хувцасыг худалдан авч чадахгүй” хэмээн ярьж байлаа.
Мөн “БШУЯам, ҮХААЯамнаас санал болгож байгаа дүрэмт хувцас сонголт гэдэг зүйл байхгүй болно. Учир нь сургуулиуд бүх сурагчдыг жигд дүрэмт хувцастай байлгах шаардлага тавих нь ойлгомжтой” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ