
Ойрын хугацаанд Хятадад нэг гэр бүл-нэг хүүхэд системийг өөрчлөх бодлого хийгдэх тухай яриа гарчээ. Энэ бодлого 1970 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд хөдөө орон нутагт анхны хүүхэд нь охин бол хоёр дахь хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл өгдөг байна. Хоёр хүүхэдтэй гэр бүл асар их хэмжээний татвар төлдөг тул чинээлэг иргэд нь хилийн чанадад хүүхэдтэй болохыг илүүд үзэх болжээ.
Хятадын нэг хүүхдийн бодлогыг эргэн харах нь сүүлийн үед ойр давтамжтай болсон байгалийн гамшгаас үүдэлтэй юм. Учир нь цорын ганц хүүхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж алдсан гэр бүлийн удам угсаа тасрах дээрээ тулаад байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ