
Монголбанкнаас өнөөдөр нэг долоо хоногтой 301.8 тэрбум төгрөгийн Төрийн банкны үнэт цаас/ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 486.9 тэрбум төгрөг болсон байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ