Д.Энхболд: Тэд сэрнэ гагцхүү хэзээ сэрээхийгээ мөнх тэнгэр мэднэ

img

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболдтой гурван сэдвээр ярилцаж түүнийхээ эхний хоёр хэсгийг өмнө нь нийтэлсэн билээ. Ярилцлагын гурав дахь хэсэгтээ түүнтэй өнөөгийн Монгол эх opoн, түүний өнөө, ирээдүй, Монгол итгэл бишрэл, Монгол мөрөөдлийн тухай товч ярилцлаа.

 .

-Монголын өнгөрсөн, өнөө, ирээдүйн талаар хэдхэн мөрөнд багтаагаад хэл гэвэл юу хэлэхсэн бол?

-Арвангуравдугаар зуун нэртэй роман бичиж байна. Одоогоор ид л дундаа явж байгаа юм. Гэхдээ би энэ романы төгсгөлийг олж харсан учраас ийн уйгагүй, тэр харсан зурагтаа хүргэх гэж зүтгээд байгаа юм л даа. Тэнд чиний асуултын хариулт нь байгаа юм. Тэр зуунд монголчууд хаана эс байлдсан гэхэв. Бид ч энийг юү эс андах билээ анд минь. Монгол хүн болгоныг, цэрэг дарга ноён хэнийг ч болов нэг нэг амьтан дагаж явдаг байсан нь надад харагдсан юм. Зайлуул тэр цэрэг дарга ноён харь үндэстний нутагт сум илдний тусгал болон унахад нөгөө дагуул амьтан нэг тийшээ харайлгаж гардаг. Тэр нь монгол нутгийн гүнд байх нэг агуй. Тэд тэнд ирж нойроо авдаг өнөө ч унтаж л байгаа бололтой. Тэд сэрнэ гагцхүү хэзээ сэрээхийгээ Mөнх тэнгэр мэднэ. Ийм л юм.

.

Бэлчээрийн мал аж ахуйгаасаа саллаа л бол монгол гэдэг үндэснээсээ тасрах нь тэр

 .

-Хоёулаа одоо Монгол тэмүүллийн тухай ярья. Тэмүүлэлгүйгээр улс үндэстэн оршин тогтнож хөгжин цэцэглэнэ гэж байхгүй. Манжийн үед хэдийгээр улс төрийн зорилгоор орж ирсэн гэх боловч Буддизмын нөлөөн дор монгол тэмүүлэл эгээрэл гэгээрэл байсан байx. XX зуунд Монгол тэмүүлэл коммунизм, социализм байлаа.  XXI зуунд Монгол тэмүүлэл хүч чадал, эрх чөлөө, аз жаргал байгаасай гэж  би хүсдэг. Энэ талаар өөрөө ямар бодолтой явдаг вэ?

-Монгол хүний хамгийн гол тэмүүлэл бол монголоороо байх. Монголоороо байхын тулд орилж хашгичаад цээжээ л балбаад явах ямар ч хэрэг байхгүй. Хүүхдүүдээ монголоор мэндлүүлж сургаагүй атлаа монголын түүхийг судлаж байна гэж дөвчигнөөд л, монголчуудын тухай сайн муугаар яриад л овилгогүйтээд явдаг нэг нөхрийг би мэддэг. Ийм л болчихгүй байх юмсан гэж боддог. Тэрний оронд эртээд “Цагийн хүрд”-ээр нэг хүн гарч байна билээ. Дарханд амьдардаг тэр хүн төрөл бүрийн гутал хийдэг. Тэр хүн монголоороо байна. Ийм л байх хэрэгтэй. Бид бүгдээрээ тэр хүн шиг болчихвол эрх чөлөө тусгаар тогтнол маань тэр хэрээр батжаад явчихна шүү дээ. Аз жаргал гэдэгт хэмжээ, дамжаа байдаггүй хэн сэтгэл хангалуун байна тэр хүн аз жаргалтай байна.

 .

-Тэмүүлэлдээ хүрэх, хэрэгжүүлэхийн тулд бодит байдлын тухай, энэ ертөнц хэрхэн "ажиллаж" байгаа талаар үнэн зөв төсөөлөлтэй байх ёстой. Нэг ёсондоо үндэсний философитой байх ёстой гэж боддог л доо. Нүүдэлчин монголчуудын цөлх ухаан, малын бэлчээртээ явахдаа орчлонгийн мөн чанарыг таньж байсан тэр гайхалтай зөн совингийн, бүхнийг хамрагч мэдрэмж сэтгэлгээ харийн үзэл суртал, улс төрийн болон зах зээлийн элдэв "үзэл онолоор" орлуулагдаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?

-Монгол ухаан монгол сэтгэлгээ сэтгэхүйн тэжээл нь харьцангуй юм шүү. Бүгд л тийм байдаг л даа. Бидний хувьд бэлчээрийн мал аж ахуйгаасаа саллаа л бол монгол гэдэг үндэснээсээ тасрах нь тэр. Өнөөдөр хятадууд өвөрмонголчуудыг ингэж салгаж байна. Тэд мөхөхгүй байгаад байхгүй юу. Тэгээд хятад ухаан сая л үндсийг нь олж хараад таслаж байна. Малаасаа татгалзсан өвөрмонголчуудад тохилог орон сууц өгч байна шүү дээ. Харин монгол төр сөргүүлээд малаа алдсан монголчуудаа урьж ирүүлээд малжуулчихмаар байгаа юм. Хятад хүнийг ханз үсэгнээс нь, монгол хүнийг малаас нь салгачихвал тэд дорхноо л нэг үндэстэн болно доо.

 .

Шунал бол сүнсний цангаа

 .

-Өөрөө ер нь шүтлэг бишрэл, итгэл үнэмшилийн хувьд аль талын хүн бэ дээ? Би хувьдаа аль нэг шашныг даган баясдаггүй нэгэн. Хэрэв "бурхан" гэж байдаг бол тэр нь Монголын маань Хөх тэнгэрийн чанад дахь Мөнх тэнгэр буюу орчлон гэж бодож итгэж явдаг. Бас аливаа шашныг үгүйсгээд байдаггүй.  Харин шашныг улс төрийн эсвэл аль нэг атгаг зорилгоор ашиглаад байгааг хараад тэвчиж чаддаггүй. Шашныг ашиглаж хүмүүсийн тархийг угаах, оюун санааг нь удирдах, боолчлох, дуулгавартай, хүлцэнгүй бүлэг хүмүүсийг буй болгох явдал Америкт төгс төгөлдөр шатандаа хүрсэн гэж хэлж болно. Одоо энэ арга Монгол руу улам бүр нэвтэрсээр байна. Үй олон шашны сектүүд буй болж хүмүүс улс төрийн үзэл баримтлал, хүйсийн ялгаа, насны зөрүүгээрээ хуваагдан "ялгагдах"-аас гадна шашнаараа хуваагдан талцаж үндэстэн маань эргээд хэзээ ч нэгдэж нийлэх чадваргүй жижиг бүлгэнцэрүүд болон бутарсаар байна. Шашныхан дотроо ч хөрөнгө мөнгө, зэрэг дэвээрээ эрэмбэлэгдэж монгол лам нар том том жийп унасан бизнесменүүд болж хувирлаа. Бөө нар гэж хүний өвчин зовлон, мухар сүсгэн дээр "тоглож" шидийг олж, сүрийг үзүүлдэг хүмүүс гараад ирлээ...

 .

Монголын боловсролын салбар үндсэндээ дампуурч жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, амьдралд хэрэг болох туршлага чадвар суулгахын оронд хоёрдугаар зэргийн мэдээллээр оюутны толгойг дүүргэх болов. Энэ үзэгдэл ганц монголд ч биш баруунд ч нэвт шувт байдаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Ер нь хүнд гол мэдлэг чадварыг эзэмшүүлэхээс илүүтэйгээр зэрэг дэв горилсон, эрх мэдэлд хүрэх зорилгоор их дээд сургуулийг "гурилдаж" явсаар байгаад нэг дүүргэдэг явдал хэвийн зүйл боллоо. Монголчууд "Мэдлэг бол Хүч" гэж ярьдаг байв. Одоо мэдлэг эрдэм гол биш “Мөнгө бол Хүч” гэж ойлгоод мэдлэггүй толгойгоор мөнгө хийх гэж хулгай дээрэм л хийж байх шиг...

 .

Монголчуудын нөгөө дэлхийг хөдөлгөж явсан дайчин ёс зүй салхинд хийссэн мэт арилж. Aз туршиж, амь өрсөн босч ирэхийн оронд амьдралд гутсан гомдсон залуусаар хот орон газар маань дүүрлээ. Амьдралын бэрхшээл зовлонг даван туулж байж аз жаргалыг мэдэрнэ гэдэг ойлголт алга болж аливаад итгэх итгэлээ алдсан бухимдаж бачимдсан хүмүүс гэр бүлээ хүйс тэмтэрч, аав хүү хоёр хутга шөвгөндөө хүрэлцэж явдаг боллоо. Энэ бүхэн бол бидэн рүү орж буй харийн соёл, харийн заавар, харийн ёс суртахууны нөлөө гэж бодож байна. Биднийг зориуд сэтгэлийн тэнхээгүй, хүсэл зориг тэмүүлэлгүй, хүч чадалгүй, эр зориг-дайчин чанаргүй, эрх чөлөөний мэдрэмжгүй үxээнц дуулгавартай "хэрэглэгч" болгон хувиргах ажил аль хэдийнэ эхэлжээ гэж бодогдохгүй байна уу?

 

Улстөрчид маань гадныхны утсан хүүхэлдэй мэт авирлах боллоо. Хэн нэг нь нэг тийшээ явж ирээд л тэр хуулийг тэгж өөрчлөх хэрэгтэй байна, эсвэл нэг хурал дээр хэлсэн, хийсэн шийдвэрээ гадны нэг өндөр албан тушаалтан айлчлаад мордонгуут л дараагийн хурал дээр эсрэгээр нь хэлж ярьж хэлж эхлэх жишээтэй. Ийм жишээнүүд үй олон гардаг болж. Хэрэв ингэж л бусдаар бурантагнаасаа дугтруулж амьдрах ёстой юм бол Ази тив дэх Америкийн нэг муж болчихсон нь дээр юм биш үү гээд хэлчихмээр санагддаг. Xүний дохио зангаагаар хөдлөнө сэтгэнэ, үйлдэнэ гэдэг чинь тэр хүний л тоглоом болоод дуусна гэсэн үг биз дээ?

 .

Эцэст нь хэлэхэд, Монгол эх орон маань тал дүүрэн мал бэлчсэн тайван амгалан нутаг орон биш болж, тамын тогоо мэт нүх, судаг шуудуугаар дүүрч, хүн ард маань гишгэх газаргүй болж байгааг өөрөө харж байна. Бидэнд хүч чадал, эрх чөлөө, аз жаргалыг авчирч байгаа өөрчлөлт бол нэг хэрэг. Гэтэл тийм биш байнаа... Бие, сэтгэл, оюуны хямрал, хэзээ ч төлж баршгүй өр шир, барууны хүмүүс шиг худал инээж, хувийн нууцаа хадгалж байгаа нэрийн дор бусдаас зугтаж дайжиж, ээжийгээ асрамжийн газарт аваачиж өгчихөөд моргэйжээ хэрхэн төлөх вэ хэмээн бачимдан явах ирээдүй л хойч үеийг маань угтаж байх шиг санагдана. Бид өөдрөг, хүч чадалтай, эрх чөлөөтэй, аз жаргалтай байя гэвэл ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэсэн сайхан баг өмсөж ирсэн харийнхны нүүр рүү эгцлэн харж, бие даан сэтгэж, ул суурьтай гэрээ хэлцэл хийж, ертөнц дахинд юу болж байгаа тухай бодитой мэдээлэлд тулгуурлаж чоно шиг санаагаар явсан цагт л хожил манай талд ирнээ гэж л бодож явна даа…

 .

-Энэ асуултууддаа чи өөрөө хариулаад явчихсан шиг санагдаж байна. Зүгээр энд нэг дурсамж ярихад миний өвөг эцэг Сономпил ертөнц гадагшаа хязгааргүй, хүн дотогшоо хязгааргүй гэхдээ энэ хоёрын уулзварт бясалгалын хүчээр хүрч болно гэж айлддаг өвгөн байсан юм. Хүн төрөлхтөн хэзээ ч юм гэрлийн хурд гаргаж авлаа гэхэд тэрүүгээр нь аялаад хаа хүрэх вэ. Хамгийн ойр хөрш од Хөхдэй мэргэн хүрэхэд дөрвөн жил гээ биз дээ. Харин хүний зөн бодол сэрэл мэдрэмж асар их хурд хүчийг өөртөө агуулж байна. Үүнийг гэгээрч ойлгосных нь хувьд би Буддын шашныг хүндэлж биширч явдаг юм. Орчлонт ертөнцөд асар их мэдээлэл агуулагдаж байгаа. Өнөөгийн шинжлэх ухаан түүнийг мэдэрч барьж авах бяр чадал суугаагүй байна. Ийм үед сэрж мэдэрч л тэр нууцын зах зух руу өнгийж болох арга байгаа. Би нэг том модны мөчир дээр сууж байгаа цагаан сахалтай хүнийг харсан юм. Зүүдэлж биш гэгээн цагаан өдөр барин тавин харсан. Энэ бол мэдээлэл гэхдээ надад зориулагдсан мэдээлэл гэж би хүлээж аваад л боловсруулж байгаа хэрэг. Ийм мэдээлэл хүн бүрт л ирдэг гэж би боддог. Гагцхүү түүнийгээ хүлээж авах сэрэл мэдрэмж нь хүн болгонд адилгүй байна. Амьтан болгон сүнстэй. Нэг эст амёб ч сүнстэй. Оргүйгээс үүсдэггүй устаж үгүй болдоггүй тэр олон сая живаа сүнс тэгвэл хаачдаг хэрэг вэ. Тэд мэдээллийн асар том бүсийг бий болгож байгаа төдийгүй тодорхой түвшинд хурдсаж орчлонт ертөнцөөр аялаж явдаг гэж л би төсөөлдөг. Ингэхээр орчлонт ертөнцийн хамгийн гол баялаг бол сүнс. Бидний бие бол түүний өмсгөл. Шунал бол сүнсний цангаа. Зарим хүн их цангасан сүнстэй төрдөг. Сүүлийн үед төрийн өмчийн хорооны дарга асан хэцүү нэрт, сайд асан Отгонбаяр, Нямдорж гишүүн гэх мэт асар их цангасан сүнстэй хүмүүс тодорч байх шиг байна. Ийм хүмүүст холын мэдээллийг хүлээж авах чадвар байхгүй. Өөрийнх нь бие гэрийн зүүн хаяаны хөлийн авдар хоёр яг адилхан зүйл гэдгийг ойлгодоггүй. Нөгөө хөлийн авдраа л гоёод элдэв эрээн мяраан эд өлгөөр хучаад байхыг боддог. Гэтэл гадуур нь асар үнэтэй мэдээлэл хөврөөд л байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс орчлонгийн амьтан биш хамгийн ядуу мэдээллийн хүүдий болж үлддэг. Гэх мэтээр яриад байвал ихийг ярьж болно. Цаашаа их тэмтэчвэл төөрч мэднэ. Хүмүүс бас нэг Бат-Отгон, Орифлеймчин гараад ирлээ гэх байх…

 .

Зохиолч Д.Энхболдтой олон хоног завчилж, цахим шуудангаар хийсэн ярилцлага маань ийнхүү өндөрлөж байна. Зав зайгүй ажил, амьдралын завсарт миний олон асуултад уйгагүй хариулт бичсэн анд Энxболддоо маш их баяраллаа. Энэ завшааныг ашиглан АНУ-д амьдарч буй зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, зураач-бүтээлч андууддаа уран бүтээлийн болон ажил амьдралд нь их амжилт хүсэн ерөөе! Та бүхнийг Мөнх тэнгэрийн хүч ивээх болтугай!

 .

З.Эрдэнэбат

 .

Ярилцлагын эхний хэсгийг энд дарж уншина уу.

Ярилцлагын удаахь хэсгийг энд дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

munkh tenger:
end buug eldev yanzaar haraaj zuhej doromjilson ulsuud uiliinhee uriig edlene shuu alna talna shataana ch geh shig hunii muud durlagsad uursduu teriige edlene gedegsen ta nariin ter soyltoi gedeg buddiin shashind chini hel amaar uildsen nugel ene ter geed tom tom surgaali aildsan baidaggui biluu
2014-02-15
erka:
ehner gej hel amaa biluudsen avgai, helgui emgen harsaar baigaad uidsandaa hentei yu yarihaa medhee baichixsan, hund tusalj meddeggui egch baidiin, ohin n gej chicago d aldartai huuhen bii de, za barag l "chi golohgui bol bi ugui gehgui" l gej helne de ter uher shig tsaraitai ohin n
2013-08-11
асрагч:
хөөрхий дөө бас хэрэндээ эх оронч үзэл гаргаж. америкт хэдэн жил энэ камин зуухтай айлын хөгшин өвгөнийг харж амьдарч яваа байх. хүний юмаар хүүдэгнээ л биз. монголчууд бидний зан. чагаачлалын тухай хууль батлагдахыг хүлээн олон олон монголчууд америкт хорогдож байгаа гэсэн. тэдний нэгэн адил ядарсан хүн байна. гэхдээ ингэж яриалцлага зохиож өөрөө бичээд нийтэлж байгааг бодвол 10 жил хураасан хэдэн цаасаа аваад Монголруу буцах гэж байгаа юм байлгүй дээ.
2013-08-11
MEDEZ AVAAA:
OVOOGIIN GER BISH BAISAN BOL BICHIIN SHIREED DEER SUUNA SHUU DEE HOOL IDDEG SHIREENII BULAND SUUHGUI SHUU DE OVOOGIIN GER BISH BAISAN BOL GALIIN HUREEN DEER SUUHGUI ZUULUN BUIDEN DEER SUUNA BIJ DEE AAN
2013-08-09
UNEN HELZEE:
ЭХ ОРОНЧ бичсэн нь: /202.180.216.211/ 2013/08/08 өдөр 08:51 ЭХ ОРНОО ХАЯАД ХҮНИЙ ГАЗАР ГУЙЛГАЧИЛЖ ЯВАА НОВШ. ЭНЭ БЭЛДСЭН ЯРИЛЦЛАГА ШҮҮ ЮМНААС НЬ АВАХ ЮМ АЛГА. УРАН ҮГ, УХААНЫ СИЙЛБЭР, ТӨГС САНАА,ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, СЭТГЭМЖ ЗА ТЭГЭЭД ЮУ ЭС БАЙХАВ
2013-08-09
medez avaa:
ENE HUN CHIN ENKHBOLD OVOO ASARDAG AZIL HIIDEG YUM AA. GERIIN HOIOND BAINA L GESEN UG GARCH OROJ CHADAHGUI TER SHIREE GALIIN HAZUUD SUUJ BAIGAA ZURGA CHIN OVOO GIIN GER SHUU DEE TIIM BOLOHOOR BULAN TOHOI HARUULZ ZURGA DARUULZ BAIGAA YUM SHUU DEE. UIDEED GALZUURAH GEED GERIIN HOROIND BGAA HUN SHUU DEE
2013-08-09
ascSAcf:
mongol hun haana ch amidarsan mongoloo gesen setgel n baival haana ch baisan yahav. eh orondoo baij baij gazar shoroogoo hydaldsan humuus zunduu. ene hun zuv l um heljee.
2013-08-09
qwertyi:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-08
Б.Хүрэлтогоо:
Болж л байна... Энэ удаад сэтгүүлч маань өөрөө өөртөөгөө ярилцаж... Гэхдээ муугүй ээ... Амжилт хүсье.
2013-08-08
Т1 зохиолчид:
Тэгээд чи гадаадад задгай камины хажууд юу хийгээд сууж байгаан. Энд ирж малаа малла... Жавхлан арай чамаас дээр юм. Манай зохиолчид нийгмийг урагш нь биш арагш нь л чангаана доо.
2013-08-08
зочин:
алс холоос монголоо гээд л, би монгол хүн,монгол хүн ийм тийм байдгийн энэ тэр гээд байгаамуу энд ирхээр муухай болхоор ирж чадахгүй гоё америктаа байгаад байгаамуу эсвэл цөлөгдөх ял авчихсан хүн юмуу
2013-08-08
зочин:
энэ хүн өөрөө яагаад өдий болтол ийм олон жил гадаад эх орондоо байгаад байгаан болоо
2013-08-08
МАРКС ГУАЙ:
МАРКС ТА ХАРИН ХИЙ ХООСОН СОЦ КОММУНИЗМТАЙ ТОНИЛ . ТА ХЭЗЭЭ ЯМАР БӨӨД ЛУЙВАРДУУЛААД ХУЛХИДУУЛЧИХСАН ЮМ БОЛОО . ХЭРЭВ ТИЙМ БОЛ ХОХИНО ГЭЖ ХЭЛЬЕ ЮМЫГ ЯЛГАЖ САЛГАЖ ТАНИЖ МЭДЭЭГҮЙН ЧИНЬ ГАЙ ТЭРДЭЭ ХӨ
2013-08-08
Ýõ îðîí÷:
Ýíý åð íü þó áîëîîä áàéíà àà? Ýõ îðíîî õàÿàä ÿâñàí íýã íºõºð ñóðãààë àéëäààä. Ò¿¿íèéã íü ø¿¿ìæëýõýýð áîëîõã¿é. Áîëîõ þì ãýæ åð íü áàéíà óó, ¿ã¿é þó. Ýíõáîëäîî ìèíèé ä¿¿ ñýòãýëýýð á¿¿ óíààðàé. Òàãíóóëûí Òºâ Ãàçðààñ Ñíîóäåí øèã íóóö ìàòåðèàë áààõíûã õóëãàéëààä àâààä èðýýðýé. Òýãýýä ×èíãèñ õààí îíãîöíû áóóäëûí òðàíçèò çîîíä î÷îîä õýâò÷èõâýë ÷àìàéã ÿàæ ÷ ÷àäàõã¿é.
2013-08-08
ch.bud:
Ter EX ORONCH gej uuriiguu nerleed setgegdel bichdeg mal xen be. Uuruusuu icheech. Chamd D.ENKHBOLD shig setgex bodox bichix chadvar baisan bol chi iim yum bichixgui baisan. Chaddag bol chi neree bicheed utsaa taviach,archaagui amitan. Enkhboldoo minii duu chamd ix ireedui bii. Chi chadna. Axdaa mend damjuulaarai.
2013-08-08
kkkkkkk:
setguulchid hoorondoo iiim muu /ataarhuu baidag ymuu wahahha.medeeguim bna.
2013-08-08
mmnnmnm:
tas har tsaraitai arhi uusaar tiim bolson yum derged n aimaar namhan hatgir boginhon hultei umhii amtai ovoo baidag yum daa ih zantai hund mundag hargdah gej ih yadna. ene nii tsohiolch gej yu baisan yum neg tumer zuusen uhaantai medeej guij tanil talaaraa tuugeeree eherheh sanaatai har arhi chin shuu dee
2013-08-08
mmnnmnmnmnm:
Eyeman бичсэн нь: /103.11.195.162/ 2013/08/07 өдөр 13:16 Eegii naiz gereeslelee beltgeed bgaa yumuu? Darvagaraasaa boldog khorvoo shuu. Usiig n uugaad muulaad baigaa chin muu eriin schinj dee. Chamaig tiim lag zokhiolch bolood yariad baidgiig chin medekhgui, zugeer l arkhinii soliotoi ekh ornoosoo urvagch, sain saikhniig kharakh chadvargui bolson khugshin bukh bna daa chi!! EYEMAN — unen bichsen baina Enkhbold arhi chin avgaigaa humuusees nuuz haaj yvdag yagaad gevel buduun targan ooroos n 3– dahin hund zintei. ooroo bol bas ih eherhyy zantai arhichin bgaa yum daa
2013-08-08
монгол:
Бөө нэртэй луйварчдыг Чингис хаан устгасан дараа нь шарын шаны хүчээр бага хаадууд устгасан ингэж л монгол улс хүй нэгдлийн үеэс улс, үндэстэн болох эхлэл тавигдсан. Ойрдын Зая бандид шиг бүх нэртэнг агуйд хийж шатаах хэрэгтэй.
2013-08-08
МАРКС:
БӨӨ НАР ҮЕИЙН ҮЕД БАЙСАН ГЭЖ ХУЦААД БАЙГАА ГӨЛӨГ ТЭР СӨНӨЖ ДАЛД ОРСОН АРХИЧИН ЗАВХАЙ БӨӨС ХУУРСАНДАА БАРИГДСАН СЭГСИЙСЭН ХЭДЭН БӨӨ НЭРТЭЙ ҮХДЭЛҮҮДТЭЙГЭЭ ГАЗРЫН ГАВААР ОРООРОЙ НОВШ МИНЬ МАНАЙ ӨНӨӨДРИЙН НИЙГЭМД БӨӨ ЗАЙРАН НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БӨӨС ХУУРСАНДАА БАРИГДСАН ҮХДЭЛҮҮДЭД БАГТАХ ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ ШҮҮ ГӨЛӨГ МИНЬ
2013-08-08
aagii:
huniig yamar muuhgaigaar heldgiin be aimaar um
2013-08-08
зочин:
Одооч монгол хэл мэддэг гадны хүмүүс их болсон үед интернетээр хэнч хаанаасч юуч бичих болсон цаг юм даа Хараал хэлэх доромжилох танхай үг хэллэг хэллэх юм энэ их муухай л даа
2013-08-08
Зочин:
Зөв л юм хэлж дээ. Сүнс гэж байдаг л юм гэсэн. Ямар харж үзсэн биш. Гэхдээ сүнс мөнх оршдог гэж боддог шүү. ер нь бүх юм бурхнаас заяасан хувь тавилангаар явдаг юм гэнэ лээ. Гэхдээ бидний монголчууд өөрийн хувь заяагаар өөрсдөө амьдралаа босгох хэрэгтэй л юм даа. Заавал гадны нэг ахын үгэнд орох хувь тавилантай баймааргүй л юм.
2013-08-08
ХАЛЗАН ЗАЙРАН:
БӨӨ НАР ГАРЧ ИРЭЭГҮЙ ҮЕИЙН ҮЕД БАЙСААР ИРСЭН ЮМ ШҮҮ ХАМАА
2013-08-08
ЭХ ОРОНЧ:
ЭХ ОРНОО ХАЯАД ХҮНИЙ ГАЗАР ГУЙЛГАЧИЛЖ ЯВАА НОВШ. ЭНЭ БЭЛДСЭН ЯРИЛЦЛАГА ШҮҮ ЮМНААС НЬ АВАХ ЮМ АЛГА. УРАН ҮГ, УХААНЫ СИЙЛБЭР, ТӨГС САНАА,ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, СЭТГЭМЖ ЗА ТЭГЭЭД ЮУ ЭС БАЙХАВ
2013-08-08