
АНУ-ын дуучин, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч Леди Гага Оросын Засгийн газарт бухимдаж явдгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Твиттер”, “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан Оросын гей идэвхтнүүдийг сэтгэлээр унахгүй байхыг уриалаад, тэдний эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн “Дарлалыг хувьсгалаар солино. Гэхдээ намайг Орост аялан тоглолтоо хийж байхад яагаад баривчлаагүй юм бэ. Дэлхий нийтийн хариу үйлдлээс айгаа юу. Айж байгааг чинь мэдэж байна. Яагаад гэвэл намайг хайрлан хүндэлдэг хэдэн сая гей фэнүүд байдаг” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ