
АНУ-ын Төрийн департамент Йеменд байгаа өөрийн иргэд, дипломат ажилтнуудаа иргэний хөдөлгөөн, террорист халдлагын золиос болж магадгүй тул тус улсыг орхин гарахыг уриалсан байна. Сана дахь Элчин сайдын яамаа хааснаа ч албан ёсоор зарлалаа.
Их Британийн Гадаад хэргийн яам ч ЭСЯ-аа хаасан байна. АНУ иргэдээ Йеменээс тун хурдан гарч явахыг уриалаад, ойрын үед тийшээ зорчихгүй байхыг бас анхааруулжээ.
2012 онд Ливийн Бенгази хотод АНУ-ын консулын байр руу халдах үеэр АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс, гурван ч дипломат ажилтан амь үрэгдсэн билээ. Тэр үед консулын газар руу халдсан этгээдүүд Ливи дэх АНУ-ын тагнуулуудын нэр болон бусад нууц материалуудыг авч одсон гэдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ