Мурсиг буцаан томилтол тэмцлээ үргэлжлүүлнэ

img

Мухамед Мурсиг дэмжигч “Лалын ахан дүүсийн нам” болон цэргийнхэн зөвшилцөлд хүрэх яриа хэлэлцээг эхлүүлсэн байна. Мурсиг дэмжигчид хаалттай болж байгаа хэлэлцээ ширүүхэн өрнөж байгаа талаар мэдээлжээ. Тэд Ерөнхийлөгч асан Мурсиг албан тушаалд суулгах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгдсэн нь хэлэлцээрийг хүндрэлтэй болгосоор байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн дараа Засгийн газраас цэргийн хүчээр жагсаалыг тараана гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ жагсагчид тэмцлээ зогсоовол Ерөнхийлөгчийн сонгуульд Лалын ахан дүүс намыг оролцуулах тухай саналыг цэргийнхэн санал болгосон юм. Хоёр тал зөвшилцлийн яриа хэлэлцээ хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар хоёр тал хоёулаа асуудлыг эв зүйгээр шийдэхийг хүсч байгаа ч, тэдний зорилго нэгдэхгүй учир зөвшилцөлд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ