
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. Улаанбаатарт солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ