
Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчилхээр ид яригдаж байна. Тус газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дурсгалын цогцолбор барих, олон жил болсон шарилуудыг мэргэжлийн баг гарган чандарлаж, чандрыг суварга босгон дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон юм.
Тиймээс нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас шашны байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагуудын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт нийслэлийн Иргэний танхимд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ