Өнөөдөр "Аавуудын баяр" тохиож байна

img

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан Монголын аавуудын өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ баяр өнөөдөр тохиож байна. Баярын утга учрыг нь аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа үнэлж цэгнэх өдөр гэж хэлж болно. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ нас барсан тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж.
Энэ жилийн хувьд НЦГ-ын харъяа Албадан саатуулах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулан өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын харъяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид болон тэдний хүүхдүүдийн дунд  “Миний хайртай аав ба би ” сэдэвт өдөрлөг зохион байгуулах юм байна.Түүнчлэн тус холбоо 2006 оноос эхлэн аав нарыг "Есөн эрдэнэ одон"-гоор шагнаж ирсэн бөгөөд энэ жил одонт аавуудын тухай ном гаргахаар зэхэжээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haliuka:
mendchilgee baiwal uguuch
2014-08-08
bi bna:
өнөөдөр аавуудын өдөр мөн мөн
2013-08-08
odon medal:
Ene odon medalaasaa hezee salah ve?
2013-08-08
tsengel:
today neeree Aawuudiin bayr ymuu medeh hvn bnuu heleech
2013-08-08