
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын ажлын хүрээнд Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил хийж байна.
Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөжээ. Урьдчилсан төлөвлөгөө ёсоор Цагаан байр хүртэлх замыг энэ сарын 12-нд, Дэнжийн мянгын уулзвар хүртэлх хэсгийг 19-нд нээх байсан. Ийнхүү хучилтын ажлын графикт хугацааг шахаж, техник төхөөрөмж, хүн хүчээ нэмснээр 12-ны өглөө зорчих хэсгээ нээж амжвал уг ажлын төлөвлөгөөт хугацаа 7 хоногоор урагшлах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ