Сочигийн олимпийн бойкотлохыг уриалав

img

АНУ-ын ерөнхийлөгч  В.Путинтэй уулзах товоо хойшлуулсны дараа Сочигийн олимпийн бойкотлох уриа гарч эхэллээ. Британийн зохиолч, жүжигчин Стивен Фрай Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерун, Олон улсын олимпийн хороонд нээлттэй захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа “Путиний олимп, олимпийн хөдөлгөөнд Гитлерийн Германы 1936 оных шиг хар толбо болон үлдэнэ” хэмээн бичжээ.

Стивен Фрай оросууд олимпт оролцох гей тамирчдыг мөрдөн мөшгихгүй гэж байгаа нь хангалтгүй. Думын гаргасан шийдвэр бол фашист хууль. Сочигийн олимпийг явуулах газрыг өөрчлөх хэрэгтэй. Юта, Лиллехаммер хаана ч, ямар ч үнээр хамаагүй явуулах хэрэгтэй” гэж уриалсан  байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ