Асбестын сорьц авах сургалт болж байна

img

Асбест буюу гал болон химийн бодис зэрэгт тэсвэртэй цахилгаан дамжуулдаггүй шинж чанартай эрдэс бодис бөгөөд дээрх шинж чанарыг нь ашиглан үйлдвэрт өргөн хэрэглэдэг сорьц цуглуулах, бэлтгэх болон шинжлэх арга зүйн сургалт энэ сарын 7-8-ны өдрүүдэд "Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төв"-д болж байна. Тус сургалтаар Асбестын сорьц авах, сорьц бэлтгэх, шинжлэх арга барилыг оролцогсод заалгаж дадлага ажил хийж гүйцэтгэх юм.

Энэхүү сургалтанд Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Мэргэжлийн хяналтын төв лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын  төв лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Гаалийн  төв лаборатори, Байгаль орчны  төв лаборатори, Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ