Карьериудад шалгалт хийв
2013-08-08

Сонгинохайрхан дүүргээс тус дүүргийн орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан болон одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, авто зам барихад ашигласан карьериудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Сонгинохайрхан дүүргийн харъяа Татварын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Цагдаагийн нэгдүгээр тасаг, Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээллийн баг, холбогдох хурлын ажлын албаны мэргэжилтэнүүд оролцов. Ингээд уг шалгалтын дүнг танилцуулж байна.

 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд: “Ялгуусан” ХХК, “Мон фрукт” ХХК-иуд хайрга дайрга олборлох бичиг баримт бүрэн байсан ч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зөрчил илэрсэн. “Ар бадрах” ХХК ний хувьд 2009 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэнэ. Гэтэл уг талбайгаас бутлан ангилах тоног төхөөрөмжөө гаргаагүй, газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг нь түр зогсоож бутлах тоног төхөөрөмжийг талбайгаас гаргах албан шаардлага хүргүүлсэн аж. Мөн “Баярсконстракшн” ХХК нь тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 2011 онд 1100 гаруй улиас модны суулгац суулгаж биологийн нөхөн сэргээлт хийсэн боловч  комисст хүлээгэж өгөөгүй байсан.

5

Карьерийн талаар: “Хувиа Монголиа” ХХК, “Си Эл Си” ХХК, “Танил санаа” ХХК,  “Бэрх зараа” ХХК-иуд нь шинээр авто зам барьж бүтээн байгуулалт хийж байгаа боловч нөгөө талаараа байгаль дэлхийгээ хайр найргүй сүйтгэж байна.  26, 32, 22-р хороонуудын гурван бүс нутгааставан уулыг энхэл догол болгон  замын сууринд хэрэглэх дайргыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ашигласны дараах нөхөн сэргээх төлөвлөгөөгүй олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийгдээгүй замын үйлдэгдэл хогоо  хаян үйл ажиллагаагаа дуусгасан байсан.

 

Туул-Сонгино усны нөөц төсөл: “Морьт импекс” ХХК нь уг төслийг хамтран гүйцэтгэх гэрээг “Монголиан девелопмент ресурс” ХК-тай байгуулсан НЗД-ын 2010 оны 08.20-ны өдрийн 581 тоот захирамжаар 17 га газрыг усан цэнэгт цахилгаан станц зориулалтаар олгогдсон. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 62 тоот тогтоолоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессын гэрээний нөхцөлийн талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Морьтимпекс” ХХК-тай зохих журмын дагуу хэлэлцээр хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад зөвшөөрсөн байна.

 

Тоосгоны үйлдвэр: “Ай ЭсТи” ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтыг бүрдэл дутуу үйл ажиллагаа явуулж байна.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хойд талын уулын салаанд 10 гаруй иргэн дунд сургуулийн хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлэн дээврийн хаягдал хар цаас шатааж битум гарган авч байжээ. Эдгээр иргэд нь тухайн орчны агаар, хөрсийг бохирдуулж байсан тул зөрчлийг илрүүлж, хар цаас зөөж байсан KIA  маркын ачааны авто машины бичиг баримтыг цагдаа хураан авч, согтуугаар жолоо барьж явсан хоёр иргэнийг эрүүлжихэд хийж, хариуцах эзэнтэй уулзаж,  үүссэн хог хаягдлыг зөөж, цэвэрлэхийг үүрэг болгосон байна.

6

П.Наран

Shuud.mn
Сонин хачин