Брэдли Мэннин 90 жилийн хорих ял авав

img

“Wikileaks” сайтад нууц мэдээлэл өгч байсан Брэдли Мэннингийг буруутгасан хэд хэдэн зүйл ангийг цуцалснаар түүнийг шоронд хорих ялын дээд хэмжээг АНУ-ын Цэргийн шүүх 136 жилээс 90 жил болгон бууруулсан тухай мэдэгдлээ.

АНУ-д учруулсан Брэдли Мэннингийн хохирлыг тооцон үзэхэд 6.2 сая ам.долларыг сайтад өгсөн мэдээллийг устгах зэрэгт зарцуулсан гэжээ. Агаараас цохилт өгсний улмаас энгийн номхон ард иргэд хөнөөгдсөн тухай видео мэдээ, Афганистан болон Иракийн дайны фронтуудад болсон хэрэг, Гуантанамогийн шоронгийн хоригдлуудын байдал, АНУ-ын Төрийн департаментын дипломат харилцаа шуудангийн 250 мянган дипломат мэдээллийг “Wikileaks” сайтад өгснөө тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм.

Одоо 25 настай Брэдли Мэннин бөгөөд 90 жилийн хорих ялаа эдлээд эсэн мэнд гарч ирэх нь тодорхойгүй учраас гэр бүлийхэнд нь 24 цагийн турш уулзах онцгой эрхийг шүүх гарган өгчээ. Түүнийг энэ сарын 27-ны өдөр төрийн тусгай хорих анги руу шилжүүлэн, ялыг нь эдлүүлэхээр болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ