Тэрбумтан, 60 настай Пол Аллен хөгжмийн альбом гаргажээ. Тэрбээр “Everywhere at Once” альбомд Крисс Хайнд, Энн, Нэнси Уилсон нарын дууг гитараар тоглож, заримыг нь дуулсан нь хөгжилтэй байсан гэж шүүмжлэгчид бичжээ.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 53 дугаарт бичигддэг Аллен 1953 оны нэгдүгээр сарын 21-нд төржээ. 1975 онд Билл Гейтстэй хамтран “Майкрософт”-ыг үүсгэн байгуулсан. 1983 онд Гейтсээс салсан ч хувьцаа авч үлдсэн нь тэрбумтан болгосон юм.
Аллен дэлхийн хамгийн том хөлөг онгоц Octopus, Tatoosh, Үндэсний хөлбөмбөгийн “Сиэтл Сихокс” сагсан бөмбөгийн “Портленд Трэйл Блэйзерс” клубыг эзэмшдэг.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ