
Нийслэлийн шүүх өнөөдөр Б.Есүгэний охниы аав Б.Батсайханы гаргасан гомдлыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Баянгол дүүргийн тавдугаар хороо Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулж байгаад 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь насыг хохироосон хэрэг гарсан.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж шүүгдэгчдэд 1-2 жилийн ял оноож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан юм. Гэвч талийгаач Б.Есүгэний аав анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ