Нийслэлд зөвшөөрлийн зөрчилтэй 40 барилга байна

img

  НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд  “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталсан. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод барилгын ослын тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй эсвэл зөвшөөрөлгүй барилга  угсралтын ажил  эхлүүлэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газраас тогтоожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтын энэ оны эхний хагас жилийн дүнгээр  нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 40 барилга байгаа нь илэрчээ. Эдгээрээс барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 36 барилга, зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн 4 барилга байгаа юм. Хэрвээ зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн тохиолдолд НИТХ-аас баталсан журмын дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээ авах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
8 hubiin zeel gej ard tumneeree togloom hiigeed bairnii une herees heterch tengerthadlaa shuu de yaraltai arga hemjee abahgui bol neg l bish bna daa toriin erhem tusheed erh medeltenguud odoo nair naadam duussan bol ajlaa hiih heregte bhaa dollariin hansh gej hadand garlaa ediin zasag muudaj bna ard tumen tuildaj bna da
2013-08-08
oogii:
zorchiltei 40 barilaga bna geed l bh ym ner usiig tabiad ydarsan zahialagch nartaa tus bolbol yasan ym be amandaa orson unee heleed ard tumneer togloj hanahgui ym da bairnii une tengert hadlaa manai oron shig iim zah zambraagui hul tolgoigui oron gej haana ch bhgui de unee undeslelgui nemsen barilgiin kompaniudad ulsiin komiss ajilluulahgui bh mon dulaanaar hangahgui bh heregtei de batuul darga niisleliinhen yu hiigeed bnaa
2013-08-08
Zochin:
Ярьдаг цагаан толгой чи худлаа дүвчигнөж их баяжиж байна даа
2013-08-08