Сноудений хэргийн буруутан нь АНУ

img

ОХУ-ын төрийн Думын олон улсын зөвлөлийн тэргүүн Алексей Пушков “АНУ өөрсдөө Москвагийн анхны сонголтыг булаасан учраас манай улс Сноуденд түр оршин суух зөвшөөрөл олгохоос өөр аргагүйд хүрсэн” өөрийн твиттер хуудаснаа  бичсэн байна.

Түүний ийн бичих болсон нь АНУ-ын сенатч Жон Мекайний жиргээтэй холбоотой аж. Эдвард Сноудены хэргээс болоод сенатч Жон Мекайн твиттертээ “Оросын энэхүү үйлдэл Америкийг санаатайгаар хүнд байдалд орууллаа. Яг Америк хүн бүрийн нүүрийг алгадсан мэт боллоо” гэж бичжээ.

Алексей Пушков твиттертээ хариуг дор нь барьж няцаалт хийсэн байна. “Анхны сонголт” гэдэг нь Сноуденыг Шереметьево буудлын дамжин өнгөрөх бүсийг орхин гарах үед АНУ-ын тусгай хамгаалтынхан тэнэг үйлдлээсээ болж илэрч түүнд зугтах боломжийг олгосон. Хэрвээ тэр үед гарах зурвас дээр байхад нь барьсан бол АНУ болон ОХУ хоёр нэг нэгнийгээ муугаар харахгүй байлаа. Нэг зүйлийг хэлэхэд,  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин түүнийг Оросын хилээс холдохыг удаа дараа хүсч байсан. Даанч орогнол хүссэн захиа өдөр бүр түүнд ирдэг байсан. Тиймээс Эдвард Сноуденд наймдугаар сарын 1-нд зөвшөөрөл олгохоос өөр аргагүйд хүрсэн гэж талбайрлажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Hechneen Sain Hun bailaa ch urvagch Bol urvagch shuudee, manai ikh ezen Chinggis maani urvagchiig yadag bailaa ene urvagchiig anu bas tegeh l heregtei, orosuud jinhene nuur tsaraigaaa harin ch neg haruulllaadaa, Ted urvagchaasaa deerdeh umgui amitad
2013-08-09
zochin:
Ene bie unelegch urvagchiig haatsailaad bgaa humuus bas l enen shig oligtoi humuus lav bishee....
2013-08-08