Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэхийг үүрэг болголоо

img

  Нийслэлийн Засаг дарга 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан. Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүлжээ.   Албан бичигт “Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгох бэлтгэлийг хангаж, захирамжид заасны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах”-ыг үүрэг болгосон байна. Мөн энэ сарын 25-наас эхлэн байгууллагын ажилчдын болон сургуулийн  сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч, бэлтгэл ажлыг хангаж, биелэлтийг биечлэн шалгаж, тогтмол ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг даалгасан.   Захирамжийн заалтыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан албан тушаалтнуудад тухай бүрт нь холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene ALTANJOLOO gedeg zaluugiin sanaag bi say oilogloloo.yu ve gevel EREENII baraag mongold oruulj suragchidiig hyatad huvzasaar goyoh geed bgaa yum bna.unuuduriin zah zeeliin baidaliig harhad bolomjiin untei huvzas bish uu.neg kg mah 10myanga tegeheer yu bilee.mongolchuudaa mongoliinhaa buteegthuuniig demjeerei.
2013-08-11
todruulj uguuch:
turiin umchiin dund surguuliud bugdeeree ene hicheeliin jild autobusaar suragchdaa zuuh yum uu? baga dund ahlah geltgui buh huuhduudiig zuuh uu? ene talaar todruulj ugnu uu
2013-08-11
ffff:
сант сургууль чадахгүй гэсэн ш дээ
2013-08-08