АНУ-ын эрэг хогоор дүүрч байна

img

2011 онд болсон Японы газар хөдлөлт болон цунамийн гамшгаас үүссэн хог хаягдал АНУ-ын баруун далайн эрэгт их хэмжээгээр урсан очжээ. Үүнтэй холбогдуулан Канадын Байгаль орчныг хамгаалах яамны дэд сайд Паул Кроу Кернер “Хогийг дагалдан ирж байгаа бодис нь тухайн бүс нутагт ихээхэн эрсдэл авчирч байна. Одоогоор хог хаягдлаас цацраг идэвх бодис хараахан илрээгүй” гэжээ.

Гамшгаас үүссэн нэг сая тонн хог Номхон далайд урсан очсоноос их хэмжээний загас хордож үхэн далайн мандал дээр гарч иржээ. Зургадугаар сараас эхлэн дээрх хог хаягдал АНУ-ын баруун далайн эргээр илэрч Канадын зарим муж болон Америкийн Аляск, Вашингтон, Орегон, Калифорин мужид ихээр цугларч байгаа аж.

АНУ-ын Эрүүл мэндийн болон Байгаль орчны яамнаас Японы талд энэхүү хогоо эргүүлэн татах, устгалд оруулахыг санал болгосон ч ямар нэгэн хариу аваагүй өдий хүрчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhh:
xamaagui ee amerikiin viz manai ger buliinxend gargaad ogvol manaixan ochood tseverleye
2013-08-09
kkkkkk:
amerikchuud oorsdoo tsevrel yg l japanuud tseverleech
2013-08-08