
Холливудын жүжигчин 68 настай Майкл Дуглас 43 настай эхнэр Кэтрин Зета-Жонсоос салахаар шийджээ. Америкийн “Star” сэтгүүл энэ мэдээллийг цацсан байна. Дуглас салалтынхаа төлөө 300 сая доллараасаа “хагацах” болно.
Зарим эх сурвалжийн мэдээгээр Дуглас эхнэрийнхээ сэтгэцийн хямралыг тэсвэрлэхээ больсон гэнэ. Кэтрин 2011 онд сэтгэцийн эмнэлэгт тав хоног хэвтэж байв.
Тэд 25 насны зөрүүтэй, 2000 онд гэрлэсэн юм. Хүү Дилан Майкл Дуглас 13, охин Кэрис Зета Дуглас 10 настай.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ