Б.Есүгэний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

img

  Нийслэлийн шүүхэд өнөөдөр Б.Есүгэний охинд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Баянгол дүүргийн тавдугаар хороо Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулж байгаад 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь насыг хохироосон хэрэг гарсан билээ.   Уг хэргийн шүүх хурал  өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр  Баянгол дүүргийн шүүхээс  “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд мөн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, “Орд гео” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, Буянтрак” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгний торгуулийн ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.   Премиум конкрет ХХК-ны хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, Консолит ХХК-ны хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулганарын үйлдлийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malnuudaa zail:
xutsaa xuts.... xooe chi buruutai xumuusiin 1 n yum shig bna tiim uu.chi xumuusiin urt bogino naslaxiig zaadag xen be chi.xunuug amitan j gej baix shig.iim xorxoinuud xorwood uldex yum da
2013-08-09
hutsaa huts:
... ugaasaa urt naslah zayAgvi AMITAN BJ dee.. huurhii.. dahij hvn bolj turuurei... vldej bgagiin zowoogood hereg bna uu. ar ger gej bas baigaashdeee
2013-08-09
aysu:
xudulmur xamgaaliin enjiner.xynaltiin enjiner 2 n buruugui bolxoor ter barilgiin talbaid xen geech n ayulgui baidliig n xanguulaad ajil guitsetguulj baisan bolj taarxuu.arai ch dee.nootoi bna da.ardchilal duraaraa durgixiin ner bish shuu dee.xariutslagui bna sh dee.xuuxdiin ami xoroochxood 1, 2 xon jiliin yl awj bna .ene chin ymar niigem be.no bna daa
2013-08-08
Hvvhdiin amind hurcheed iimhn yal awaad bhd yadin teneg yma:
Zochin
2013-08-08
zochin:
burhanii orond turuurei huurhii duu min
2013-08-08
zochin:
ingej olon dahin bucaj bgaad ene hereg hiisen humus multrach uldeh vii dee
2013-08-08
asdf:
huurhii duu. burhnii orond ochoorio.
2013-08-08