Усэйн Болт: Би аварга учраас тэднийг гүйцэхгүй бол зүйд нийцэхгүй

img

Дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болтын ярилцлагыг хүргэж байна.

.

-Миний мэдэхээр агуу тамирчин бүр хүнд хэцүүг даван туулсан байдаг. Та бол нууцлаг нэгэн. Бага насныхаа талаар яриач?

-Би Ямайк улсын Трелавни хэмээх жижигхэн хотын Шервүүд тосгонд мэндэлсэн. Манай хот 10000 гаруйхан хүн амтай. Гэртээ ээж аав болох Уэсли Болт, Женнифэр Болт, ах Садээки, эгч Шэринэ нартайгаа хамт өссөн. Манай аав өдрийн 18 цагийн турш ногоон талбай дээрээс ногоо хурааж түүнийгээ борлуулдаг байсан. Тиймээс аавынхаа үг, үйл хөдлөлийг тийм ч сайн санахгүй байна. Ихэвчлэн ажилттай байсан учраас. Харин дэргэд минь байсан хүн бол миний ах. Бид хоёр хоёрхон насны зөрүүтэй байсан болохоор тийм л байх. Ээж минь дандаа амьдралаасаа болоод уурлаж бухимддаг байсан. Хоёр ч удаа амиа хорлох гэж байсныг нь санаж байна. Нүдээ аниад өнгөрсөнөө эргэцүүлэн бодоход цус шиг бараан амьдрал харагдаж байна.

.

-Чи үргэлж бэлтгэлээ бүрэн хангасан байдаг уу?

-Би үргэлж тоогоор илэрхийлдэг. Миний хамгийн дуртай тоо бол 100. Тиймээс цаг тутам миний бэлтгэл сургуулилт 100 хувь гэж ойлгож болно. Биеийн хүч гэхээс илүү сэтгэл санааны бэлтгэлийг өдөр бүр 100 хувь байлгахыг хүсдэг.

.

-Дэлхийн хамгийн хурдан хүн гэдэгтээ санал нэгддэг үү?

-Дэлхийд байгаа бүх хүн уучлаарай, намайг гүйцэхгүй. Би бардам хэлж чадна. Харин таван жилийн дараагаас намайг ялах хүн гарч ирэх нь тодорхой. Үргэлж муу бүхнийг сайн нь түлхдэг учраас. Энэ бол байгалийн хууль.

.

-Ямайк улсыг чи дэлхийд таниулсан. Одоо Ямайк АНУ шиг алдартай болсон шүү дээ?

-Манай улс гүйлтийн спортыг шинжлэх ухааны үндэслэлээр төдийлөн хөгжүүлээгүй. Тиймээс тамирчид өөрсдийнхөө хүч бололцоонд найдахаас өөр арга байдаггүй. Гэхдээ Ямайк гүйлтийн төрөлд дэлхийд ноёлсон нь шалтгаантай. Ямайк улсад хэн нь илүү байна тэр хоолоо олж иддэг зарчимтай. Энэ дүрмээр бид амьдардаг. Хэн нь хурдан томрохоос шалтгаалан багаа иддэг зарчмаар л бид хүмүүжсэн ард түмэн. АНУ шиг тийм эрх чөлөө одоохондоо заяагаагүй л байна. Нуулгүй хэлэхэд, эмэгтэйчүүд одоо хүртэл эрхээ эдлэж чадахгүй хэвээр л байгаа. Намайг амжилт гарах тусам эх орон минь миний төлөө уйлдаг учраас би эх орондоо хайртай.

.

-Ялагдах бүртээ толины өмнө уйлдаг гэсэн. Гутамшигтай байдлаа хараад, дахин энэ алдаагаа давтахгүйн тулд энэ бүхнийг зохиосон гэж сонссон. Хамгийн том ялагдлынхаа талаар?

-Толь бол үнэнг илчилдэг. Нулимсаа харах болгондоо өөрөөсөө гутаж, өнөөдөр урссан нулимс юунаас гарч байгааг тунгаахад надад тусалдаг. Хэн ч миний алдаа дутагдлыг ойлгуулахыг хүсэхгүй, магтахыг голлодог. Би бусдын адил оргилсон хүчээр гарч ирж чадаагүй. 2004 оноос мэргэжлийн тамирчин болсон ч хоёр улирлынхаа ихэнх уралдааныг гэмтлийн улмаас алгасч, 2004 оны Афины олимпийн 200 метрийн гүйлтийн уралдааны эхний шатнаас хасагдсан минь хамгийн том сургамж, ухаарал минь болсон.

.

-Та бусад гүйгчээс сэтгэл зүйн талаар үнэхээр давуу байдаг. Учир нь олимп, дэлхийн аварга, дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосноороо тэдэнд сэтгэлийн дарамт учруулдаг байж болох юм?

-Би ч гэсэн анх улсын аварга тамирчинтай нэг зураасны өмнөөс өрсөлдөх гэж байхдаа эмээж байсан. Энэ бол тамирчдын хувьд асар их дарамт юм. Тэр бол аварга, тиймээс намайг гүйцэх магадлал өндөр гээд л. Харин аварга тамирчны хувьд “би аварга учраас тэднийг гүйцэхгүй бол зүйд нийцэхгүй” гэх утгатай зүйл боддог. Миний хувьд өөр. Би гүйж түрүүлснийхээ дараа аварга болсноо мэдэрдэг. Уралдахын өмнө бидний хүч тэнцүү байдаг. Өөрийнхөө өрсөлдөгчдийг чамлах нь ялагдал хүлээх гол шалтгаан гэдгийг Майкл Окоэ (түүний бага ангийн багш) үргэлж сануулдаг байсан.

.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид чинь АНУ-ын тамирчид уу, дотоод хүн чинь үү?

-Би эхлээд өөртэйгөө “байлдаж” ялалт байгуулах хэрэгтэй. Өөрийгөө ялах нь өөрөөлийг ялахаас амаргүй байдаг. Гарааны зурвас дээр гараад хэн нь илүү гэдгээ мэддэг. Тамирчин бид хэн нь илүү бэлтгэл хангасан гэдгийг хараад л мэддэг. Харин дотоод хүн бол байнга биднийг үгүйсгэж, зөрчилдөөн үүсгэхэд нөлөөлдөг.

.

- Ямайкид гүйлтийн цогцолбор барьж байгаа гэсэн?

-Тийм ээ, 243 сая ам.долларын өртөгтэй хүүхдийн спортыг дэмжих цогцолбор бариулж байна. Олон улсын хандивлагчид болон Засгийн газартай хамтарч байгаа. Спортын байгууламжуудыг олноор бий болгосноор дараагийн шилдэг тамирчинг бэлдэх, хайж олоход илүү дөхөмтэй байдаг. Намайг хүүхэд байхад гүйлтийн мэргэжлийн замтай спортын төв ховор байсан. Спортын байгууламж цөөхөн учраас хүүхдүүд спортоос амархан шантрах, хэзээ ч амжилт гаргахгүй мэт ойлгодог. Үүнийг өөрчлөхийн төлөө хичээж байна даа.

.

-Яагаад хурдны морь шиг гүйх дуртай болов?

-Намайг долоон настай байхад сургуульд спортын тэмцээн зохиогдож байсан. Тэр үед манай ангиас гүйх хүүхэд олдохгүй болохоор би ангиа төлөөлөн уралдахаар барианд зогсож байснаа санаж байна. Тэр бол гайхамшигтай агшин. 15 нас хүрэхэд минь дасгалжуулагч багш Вилъям Нийб надад гүйх санал тавьсан. Олимпийн 100 метрийн зайн төрлийн Пабло Мкнэйл, Дэвэйн Баррет нар дасгалжуулагчаар ажиллаж хөнгөн атлетикийн гайхалтай авъяас чадварыг дэмжсэнээр “ахлах сургууль”-ийн жил бүр уламжлал болон зохиогддог аварга шалгаруулах тэмцээнд 200 метрийн зайг 22.04 секунд туулснаар мөнгөн медаль авч байлаа.  Медаль авсны маргаашнаас дасгалжуулагч нар минь АНУ-ын төрийн дууллыг сонсуулдаг болсон. Би анхандаа тоохгүй байсан. Сүүлдээ сонсохоос уур хүрч, уурлах, уйлах заримдаа сонсохгүй нь тулд гар зөрүүлэх ч хэрэг гардаг байв. Энэ үйлдлээ тайлбарлахыг хүссэн ч надад сонсуулсаар байсан. Нэг өдөр дасгалжуулагч маань уур хилэн чинь хүрч байна уу тэгвэл уралд. Одоо л хүч гаргахгүй юм бол АНУ-ын гүйлтийн тамирчид чиний дээр гарч алтан медалийг чинь булааж, төрийн дууллаа сонсгох болно. Энэ бол бодит байдал. Одоо л чи сайжрахгүй бол омгийн ахлагч болж чадахгүй гэж хэлж байсан. Тэмцээнд орох болгондоо энэ хэдэн үгийг санахаар надад амин дэм болдог.

.

-Болт гэдэг чинь англиар цахилгаан гэсэн үг. Нэрэнд чинь энэ их хүч байгаа учраас цахилгаан шиг хурдалдаг болсон байх. Аав ээж чинь үнэхээр мэдрэмжтэй нэгэн бололтой. Энэ нэрийг зүгээр өгөөгүй нь лавтай?

-Усэйн Сент Лео Болт. Ямайкаар миний нэрийг Далайн хүч, оргилох хүч гэсэн утгатай. Манай гэр бүлийнхэн насаараа амьдралын төлөө тэмцэж ямар ч үр бүтээлгүй амьдарсан гэж хэлж болно. Надад нэг өдөр чи нэрээ дагавал их л тод гэрэлтэх нэгэн дээ. Нэрээ хайрлаж яваарай гэж хэн нэгэн нь хэлж байсан удаатай. Одоо хар л даа, би гэрэлтэхгүй байна гэж үү. Хамгийн аюултай, хурц гэрэл ганцхан надаас л гарч байгаа биз дээ.

.

-Тийм дээ тэгээд л хоч нь хүртэл “Цахилгаан Болт” биз дээ?

-Цахилгаан, цахилгаан гэсэн үг. Хүмүүс хочийг минь хүртэл надад тааруулаад өгсөн.

.

-Хэзээ гэрлэх санаа байна?

-Эрэгтэй нь эхэлж гэрлэх санал тавьдаг болохоор хайртай хүн минь тэвчээртэй хүлээх л байхдаа.

.

-Мөрөөдөл?

-Миний мөрөөдөл мөнгөнөөс үүдэлтэй. Гүйх бол миний мэргэжил. Харин мөнгө, алдар нэр нэг цагт миний мөрөөдөл зорилго байсан.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайхан ярилцлага байна:
мөрөөдлийнхөө төлөө би юу хийх хэрэгтэй вэ
2013-08-09
7897:
халиунаа чиний зөв мэт санагдаж байна бас муу санаагаар амжилтад хүргэж байна аа
2013-08-09
халиунаа:
хэрвээ надад хятадын төрийн дуулал сонсуулаад байвал бий лав шууд алах байсан
2013-08-09
уянга:
сайхан залуу байна
2013-08-09
murun:
guih bol mergejil. unen shuu. mergejil buhen saihan
2013-08-09
javkhaa:
goy medeelel bn.
2013-08-09
mkll:
ene ertontsiin agui tamirchin
2013-08-09
zochin:
ovoo l gar bn daa
2013-08-09