Монгол Улс олсон орлогоо өр дарахад зарцуулж байна

img

Пүрэв гараг бүрийн 12.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалтай. Уулзалтын эхэнд тэрбээр ”УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчтэй уулзан улс орны эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш өсч байгаа талаар ярилцсан. Энэ дээр Засгийн газар, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцсан байгаа. Холбогдох албаныхан маргаашнаас авч байгаа арга хэмжээ, цаашдын бодлого чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд явна.

\

 Засгийн газрын хуралдаанаар улс орон даяар, аймаг сум орон нутаг даяар салаа замуудыг хаягжуулах ажлыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр  сарын 20-нд  Буянт-Ухаад 1775 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн. Тэр цагаас хойш 100 хоногт есөн давхар 11 барилгын ажлыг дуусгасан байна. Монголын үндэсний таван компани орон сууцыг нилээн сайн барьсан байна. Ирэх арванхоёрдугаар сарын 21-нд нь 576 айлын орон сууц ашиглалтад орно. Он дамжаад тавдугаар сарын 23-нд үлдсэн орон сууц ашиглалтад орох юм. Ингэснээр монголчууд  нэг жилийн дотор 1500 гаруй  айлын орон сууцыг чанартай хийж чаддагыг харуулсан.

ж

Өчигдөр аймгуудтайгаа ээлжит цахим хурлаа хийсэн.  12 дахь удаагийн хурал юм. Ирэх долоо хоногийн мягмар гаригт “Шинэчилж шийдье 222” болно. Энэ үеэр намрын ургац хураалт болж, нийслэл хотод борлуулахад хүндрэл учирдаг.  Энэ асуудлыг арилгахын тулд нийслэлийн 28 цэгт шинэ ногооны худалдааны павильоныг байрлуулахаар болсон. Уг цэгүүдийн эхний хэсгийг байршуулсан. Сонгиохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр зургаа, бусад дүүргүүдэд дөрөв, дөрвийг нээх юм” гэлээ.

:

Ерөнхий сайд дээрх товч мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

-Ипотекийн зээлийн талаар асуумаар байна. Найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны үнэ өссөн гэсэн мэдээлэл гарч байна. Эдийн засагчид үнийн өсөлтийг 2-3 дахин өндөр байна гэж үзсэн. Үнийг тогтворжуулахын тулд ямар бодлого баримтлаж байгаа вэ? -16 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг гаргахдаа барилгын үнийг өсгөхгүй байх бүх арга хэмжээг авсан. Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаад дутуу барьсан барилгаа гүйцээхэд нь  зориулж хөнгөлөлттэй зээлүүд олгосон. Барилгын материалын үнэ хавар зуны улиралд маш ихээр өсдөг. Энэ өсөлтийг сааруулахын тулд Монголбанктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа. Ингэснээр барилгын материал болон дутуу барьсан барилгуудыг гүйцээж босгоход үнийн өсөлт гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Засгийн газрын хөтөлбөрт багтаад ажилалж буй компаниудын хувьд үнээ өсгөсөн асуудал байх юм бол хөтөлбөрөөсөө хасна гэсэн. Энэ дагуу хоёр ч компанитай асуудал үүсгээд явж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдаагүй аж ахуй нэгжүүд, болон өөрсдийнхөө мөнгөөр бариад үнэлж буй барилгуудын үнийг Засгийн газар шийдэхгүй.  Эдийн засагчдын үзэж буй шиг 2-3 дахин өссөн юм байхгүй.

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн энэ жил гаргах санхүүжилт нь дуусчихсан. Энэ өвөл санхүүжилт засварлана гэсэн мэдээлэл байна? -Манай Шинэчлэлийн Засгийн газар нь явж байгаад гэнэт зогсчихдог зүйл хийхгүйн тулд олон жил ажилласан. Энэ бол худлаа яриа байна. Иймэрхүү худал ярианаас болоод л оочирлодог. Хомсдол үүсдэг. Олон хүний сэтгэл санаа хямардаг. Тийм юм байхгүй. Гэнэт зогсохгүй. Урт удаан хугацаагаар үргэлжилнэ. Байшин боссон л байх юм бол ипотекийн зээл олгогдож л явна. Босгоогүй барилгад мөнгө өгөхгүй, босгочихсон барилгад мөнгө өгнө. Зогсох юм уу, мөнгө дуусна гэсэн асуудал байхгүй.

: -Оюутолгойн далд уурхай зогссонтой холбоотойгоор Засгийн газар байр сууриа илэрхийлээч.  Хамгийн сүүлийн мэдээгээр ирэх долоо хоногийн нэг дэхь өдрөөс 2000 гаруй Монгол ажилчин цомхотголд орох нь гэх мэдээлэл байна. Засгийн газар энэ асуудлаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Маргааш Д.Ганхуяг сайд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Товчхон хэлэхэд Монголын талаас болоод Оюутолгой дээр саад бэрхшээл учраад байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдын хувьд зэсийн баяжмалын анхных нь ачилтыг өөрийн биеэр очиж эхлүүлсэн.  Энэ бол монголчууд, монголын Засгийн газар Оюутолгой төслийг  үргэлжлүүлж буй илрэл гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, бидний хоорондын ярих асуудал гэрээний дагуу л явж байгаа. Ярих зүйл бий юу гэвэл бий. Үүнийг ярина гэдэг нь ажил зогсооно гэсэн үг биш. Сэдванчиг захиралаас Рио Тинто руу явсан бичиг бий. Үүнд нь нэг ташаа зүйл орсон нь, “Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар оруулан шийдүүлэх байх” гэх санаа. Гэхдээ ямар нэг компанийн захирал Засгийн газар болоод УИХ-ын байр суурийг илэрхийлэхгүй гэдгийг Д.Ганхуяг сайдын сүүлд дахиж явуулсан бичгэнд нотолсон байгаа. Маргааш энэ бичгээ, Д.Ганхуяг сайд мэдээлэл хийдээ үзүүлэх байх. Монгол Улсын засгийн газрын зүгээс Оюутолгойн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэн явуулна гэдгээ нотлож байгаа. Гэхдээ ярьж хэлэлцэх зүйлээ явцын дунд хэлэлцээд л явна гэдгээ ч хэлж байгаа. Монгол ажилчдыг цомхотгох тухай асуудал одоогоор гараагүй байна. Нэг дэхь өдөр цаад талын Зэсийн асуудал эрхэлсэн захирал нь ирэхээр түүнтэй ярилцана. Ер нь бол дөрвөн зүйлтэй захидал бидэнд ирсэн байгаа. Нэгд, Зэсийнхээ баяжмалыг үргэлжлүүлэн гаргана гэх. Хоёрт, дахин санхүүжилтийн асуудлыг ярьж шийдье. Энэхүү нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэж чадахгүй бол гүний уурхайг түр зогсооход хүрч болзошгүй, үүнийг хамтдаа ярилцах. Гуравт, Тулгамдсан бусад асуудлыг ярилцах, Дөрөвт, Нэмэлт санхүүжилтийг ярих гэсэн захидлыг ирүүлсэн байна.

.: -Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний  асуудлыг яаж шийдэх вэ?

-Хүүхдийн цэцэрлэг болон сургууль соёлын асуудлаар ирэх долоо хоногт Л.Гантөмөр сайд мэдээлэл хийнэ. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

: -Долларын ханш өссөн шалтгаан юу вэ. Эдийн засагчид энэ асуудлыг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбож байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас гарах гарцыг тайлбарлаач?

-Валютын ханш өөрчлөгдөж буй нь олон шалтгаантай. Энэ бүрийг тоочмооргүй байна. Мөнгөний бодлогыг зохицуулж байгаа Монголбанк тодорхой дүгнэлт гаргана.  Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхайн яам нь нэгдсэн дүгнэлтээ өнөөдөр, маргаашдаа гаргана. Тэгж байж шийдлээ ярина. Ийм шалтгааны улмаас өссөн тул ийм арга хэмжээ авна гэдгээ Засаг дээрээ ярилцана. Судлаачдын дүгнэлтийг буруу гэхгүй. Гаргасан дүгнэлтүүдийг нэгтгээд ийм шалтгааны улмаас ингэж өссөн гэсэн шийдлийг хийнэ. Хэрэв Засгийн газарт шийдэх боломжгүй асуудал гэж үзвэл УИХ дээр ярих болно. Олон шалтгаан байна. Нэг шалтгааныг хэлэхэд, өнөөдөр Монгол улс нүүрс, зэс, алтаа бүгдийг нь гаргаж байгаа. Мөнгө орж байна уу гэвэл орж ирэхгүй байгаа. Айл ажлаа хийгээд юмаа гаргаад байгаа хэрнээ ганц ам.доллар гэртээ оруулж ирж чадахгүй байна. Яагаад гэвэл, урд нь мөнгөө урьдчилж аваад хэрэглээд дуусчихсанд байгаа юм. Оюутолгойгоос 250 сая ам.долларыг аваад тараачихсан. Чалкогоос 350 сая ам.долларыг аваад тараачихсан. Таван толгой нүүрсээрээ 180 сая  ам.долларыг төлчихсөн байгаа. Чалкод төлөх ёстойгоо нүүрсээрээ төлөөд 170 сая ам.долларын өртэй байгаа. Бид нүүрс гаргаад байгаа боловч үүний мөнгө нь өрөө дарахад л зориулагдаж байна. Гэхдээ өрөө энэ ондоо төлж дуусгахын тулд Тавантолгой ажиллаад л байна гэсэн үг.  Мөн манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг бас л хүнд байдалд оруулчихсан. Зэсээ гаргаж зарахаасаа өмнө мөнгөө аваад Хүний хөгжлийн сангаар дамжуулаад тараачихсан. Ингээд тооцохоор Монгол Улс маань 350+250+300=800 сая ам.доллар гэхээр бараг триллион төгрөгний хасах дүнтэй айл болж байгаа юм.

.

Бид ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан учраас Тавантолгойн олборлолтыг нэмэгдүүлэхийг хичээнэ. Зүүнцанхийн олборлолтоор энэ жилдээ өрөө хаагаад дуусгана. Харин нөгөө талд нь Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлсэн. Үүнээс барагцаагаар хоёр сая тонныг нэмээд олборлочихвол тодорхой хэмжээний ам.доллар орж ирнэ гэсэн үг. Тиймээс иргэд үргүй ам.доллар гаргах хэрэггүй. Мөн хэрэггүй зүйлийг ам.доллараар худалдаж авахаа болих хэрэгтэй байна. Зарим сургуулиуд төлбөрөө ам.доллараар нэхсэн. Үүнийг нь бид болиулсан. Энэ мэтээр ам.долларын хоосон хэрэгцээ үүсгэж болохгүй. Иргэд ч мөн энэ ажлыг дэмжих ёстой. Засгийн газрын хувьд экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, дэмжлэгтэй хүчтэй ажиллана.

: -Монгобанкнаас валютын ханшийг тогтворжуулах гээд арилжааны банкуудад интервенц хийх гэхээр бэлэн валют байхгүй. Иймд Чингис бондын мөнгийг үүнд зориулахаас аргагүй болсон гэх юм?

-Чингис бондын мөнгийг ийм зүйлд зарцуулахгүй. Чингис бондын мөнгийг бүтээн байгуулалтанд нь зарцуулна. Нэг ам.долларыг хоёр ам.доллар болгох зүйлд зориулах учиртай.

: -Бондын зарцуулалтын талаар танилцуулаач?

-Засгийн газраас гаргасан бондын тайланг Сангийн сайд Ч.Улаан удахгүй дэлгэрэнгүйгээр тайлбарлана. Давчуу хугацаанд баригдалгүй, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Бид хэзээ өгөх хугацааг нь зарлана.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ay aya ayaay:
ЭНЭ ХҮНД МЭДЭХ ЮМ БАЙНА УУ НЭГ ЮМ АСУУХААР ТЭР САЙД МЭДМАЙАНЭЭЛНЭ ЭНЭ САЙД ЯРИНА Л ГЭНЭ МЭДЭХГҮЙ ЪМ БОЛ ЯАХ ГЭЖ ХУДЛАА ШОУ ХИЙЖ БАЙДАГ ЮМ БОЛ ДОО ХАРААД БАЙХАД ДАНДАА Л ӨӨРӨӨСӨӨ БҮХНИЙГ ЗАЙЛУУЛАХ ЮМ ДАА ЭНЭ МАНАЙ УСЫН ЕРӨНХИЙ ГЭЭД БАЙДАГ БИД ХААЧИХ ВЭ
2013-08-09
hehe:
jinhene mal, jali jali gesen chavgants
2013-08-09
er hunn:
8 huwiin zeel udaan urgeljileh bol sn l bna. zeeliin Turiin bodlogo n zow l duu. harin irged maani jaahan uhamsartai baimaar bna. Hudlaa une huurguud l. eh ornoo geh setgel bh heregtei shuu
2013-08-09
sain khun:
AN hamtarsan zasgiin gazart baisan l bizdee. EB ch gesen baisan l bizdee. tegeed odoo bugd urd n baisan humuus buruutai metiin yum yariad, shinechlel gesen neriin door ene ulsyg ur shirend oruulj duuslaadaa. olson bondyn mungoo zuv zuitei zartsuulj chadaj baigaa yum boluudaa. sanaa ikh zovdog bolloo suuliin uyed. muulaad baigaa n.enkhbayar n uul n orsyn urnuus salgasan shuudee. baabar hurtel bichsen l bnleeshdee.
2013-08-09
жигээ:
Гадаад экспортоо сайн дэмжиж өг зөвхөн нэг асуудал яриад байх юм олон боломжийг судлах хэрэгтэй сайд Ганхуяг юу хийдэг хүн бэ яагаад валютийн ханш өсөөд байгааг мэдэхгүй суух юм
2013-08-09
уөөөөжөө:
21 мянга тараана гэсэн Баярын задгайхсан халамжийн бодлого ирээдүйгээ бүрэн баллаа. Бүгд архи болж хувирсан. Үнэхээр МАН монголын урд хийсэн муу үйлийн лай ланчиг юмаа. Эх орон, хүн ардаа хичнээн жил хорлох мангасууд вэ.
2013-08-09
Buhimdal:
Zalgamj bodlogoguigees bolj bi lav neg hiisen ajlaa 5 dahin hiij Urags...... bish bairan deeree ergeldseer l bna. Hogjil zogssoor l bna. Busad buh gazruudad adilkhan baigaa gedegt ergelzehgui baina. Bolovsroliig uneldeg tsag hezee ireh bol.....
2013-08-09
bubaa:
neg yum asuuhaar ingemeergvi bna ,tegmeergvi bna geed hudlaa neeg ih tomrood am taglaad baih yum.Helj yarij chadahgvi yum bol yuu geed hudlaa hevleliin hural mural geed tomrood baidag yum be?!Minii mungu amidrald maan hvrehgvi bol bi yaah yum bee?Bi henees asuuh yum be?Songoson darga naraasaa asuuh geheer neg negen rvvgee tvlheed baih yum,VVNIIG TEGEED ARDCHILAL SHINECHLEL GEED BAIGAA YUM UU?!!!!Hudlaaa muusain MYANGUUJINGUUD!!!!
2013-08-09
5 жил гаран:
онгорсон 4 жилд АН нам засаг барьсан.Одоо ч засаг барьсан хэвээр байгаа.Ард тумний итгэлийг даахгуй бол оорсдоо эртзэн зайгаа тавьж огоорэй.
2013-08-08
малнууд:
хоосон шинэчлэл ярьсан малнууд
2013-08-08
Zochin:
Ene xooson chalchigchid er ni medex um baina uu. Yanaa ard Tyumen mini
2013-08-08
Zadgai tsagaan:
Saihan mal
2013-08-08