
Өнөөдөр 10 мянган морьтны их жагсаал болох гэж байна. Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулагдаж байгаа жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Хүй долоон худагт болох уг арга хэмжээний нээлт 10.00 цагаас эхэлнэ. Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 10.000 морьтон Монголчуудын их жагсаалын “Гран при” ажиллагаа нээж, УИХ-ын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд үг хэлэх юм. Мөн энэ үеэр уяачийн тангараг өргөх ёслол болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ