"Наньжин 2013"-т өрсөлдөх өсвөрийн тамирчдыг үднэ

img

Монголын Үндэсний Олимпын хороон дээр өнөөдөр 12.30 цагаас "Наньжин 2013" Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.

“Наньжин-2013” Азийн II залуучуудын наадам энэ сарын 16-24-ны өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотноо зохион байгуулагдах юм. Азийн 45 орны тамирчид 15 төрлөөр өрсөлдөх энэ наадамд манай өсвөрийн 87 тамирчин спортын 10 төрлөөр хурд хүчээ сорин оролцох юм байна.

Мөн тус хороонд 14.00 цагаас БНСУ-ын Инчеон хотын дарга Сун Ён Гил Олимпик Хаусд зочилж, ирэх жил болох Азийн наадмын талаар ярилцах аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dornod:
Niit tamirchid, ter dundaa dornodyn bag tamirchdad undur amjilt husiye.
2013-08-09