Шинээр байр авсан 3692 иргэнд зээл олгов

img

 

Арилжааны банкуудад иргэд 788.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт гаргажээ. Үүнээс одоогийн байлаар банкууд 14620 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 412.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэн, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.

Харин шинээр байр авах хүсэлтэй иргэдийн тухайд  268.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авахаар банкуудад ханджээ. Арилжааны банкууд лхагва гарагийн байдлаар 3692 иргэнд 195.5 тэрбум төгрөгийн орон сууцны найман хувийн хүүтэй зээл шинээр олгосон байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
30 гаруй жил улсад ажиллахдаа 20 жил байр хөлсөлж байна.Ямар ч зээл олдохгүй заалт болгон нь дарамт болох юм.Заавал 4 хүүхэдтэй байх заавал нэг байгууллагат олон жил ажиллсан байх бүр сүүлдээ цалингийн нийлбэр 900.000 гээд бас урьдчилгаа 30% гэхээр 529.000 цалинтай өрх толгойлсон хүн эвсанд орохоо хүлээх юм бна
2013-08-09