Төв банк 62.7 сая ам.доллар нийлүүлжээ

img

Монголбанкнаас өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудын ам.доллар, юань худалдан авахаар ирүүлсэн саналыг үндэслэн 62.7 сая ам.долларыг 1571 хаалтын ханштайгаар худалджээ. Мөн 155.5 сая юанийг 255.59 хаалтын ханштайгаар худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна.

Түүнчлэн Монголбанк өчигдөр банкуудад 100.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sonin ymaa:
255r avchaad bankuud yagaad 273r zaraad bgaa ym bol
2013-08-09
zochin:
iim ondor uneer niiluulj bgaa ym bol yaj buuhavde
2013-08-09
amaraa:
Zov sain bna
2013-08-09