АНУ кибер армитай болно
Пентагоноос кибер арми байгуулах сүүлийн туршилтаа хийхээр болжээ. 4000 хүний бүрэлдэхүүнтэй кибер арми тун удахгүй бэлэн болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Эштон Картер мэдэгджээ. Тэрбээр Колорадо мужийн Аспенд нээгдсэн аюулгүй байдлын форумд ийнхүү мэдэгдсэн байна.
.
Кибер армийг Үндэсний аюулгүй байдлын газрын даргын тушаалыг давхар хариуцсан командлагч Кэйт Александр удирдаж, Үндэсний аюулгүй байдлын газартай хамтран ажиллаж, АНУ-ын кибер орчны аюулгүй байдлыг хамгаалах юм. Уг арми 40 бага ангиас бүрдэх гэнэ. Армийн 13 анги нь Засгийн газарт ирж буй мэдээллийг хянах үүрэг гүйцэтгэж, мэдээлэл алдагдахаас хамгаалж, хакерчдаас мэдээлэл хамгаалах үндсэн үүрэгтэй юм байна. Харин бусад 27 анги нь голдуу Батлан хамгаалах яамны компьютерын систем, дижитал агуулахыг хамгаалах үүрэгтэй ажиллах аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ