Ясукуни сүмд мөргөл хийхгүй байхыг хүслээ

img

  Японы Либерал ардчилсан намын засгийн эрх баригч эвсэл, Шударга ёсны намын тэргүүн Натсу Ямакучи улстөрчдөд хандан Ясукуни сүмд мөргөл хийхгүй байхыг уриалсан байна. Тэрбээр Хирошима хотод сэтгүүлчдэд “Өмнө нь улстөрчид Ясукуни сүмд мөргөл хийснээс гадаад харилцаанд асуудал гардаг байсан. Япон улс хөрш орнуудтай харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа тул тус сүмд мөргөл хийх асуудлыг нэн ухаалаг шийдэх шаардлагатай” гэжээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абе Япон улс дайнд ялагдсан наймдугаар сарын 15-ны өдөр Ясукуни сүмд мөргөл хийхгүй байхыг дэмжсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urantugs:
hun dain samuun garaasai gej murgudduggui biz de. het tuilshirsan bn
2013-08-09