Баянбүрдийн замыг нээж, 32-ын тойрог хүртэл хаана
Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх автозамын хучилтын ажил дуусч, одоо хэвтээ тэмдэглэгээний ажлыг хийж байна. Энэ хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр орой 23 цагт нээх юм. Үргэлжлүүлэн Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг өнөөдөр орой 23 цагт хааж, 17-ны өглөө нээхээр төлөвлөжээ.
"Наранбулаг-Хан" ХХК хоёр ээлжээр ажиллаж ийнхүү төлөвлөгөөт хугацаанаас өмнө замын хөдөлгөөнийг нээж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ